x

Ерөнхий сайдын цаг ба Онон, Бооёо хоёрын "трагеди"

Өнгөрөгч долоо хоногт МУГЖ Н.Онон, Бооёо (Н.Ариунболд) хоёр хошин урлагийнхныг “алиа салбадай” гэж хэлсэн ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн эсрэг гомдол гаргаж, албан тушаалаас нь огцруулахыг шаардан яамных нь үүдэнд жагсаал зохион байгуулсан билээ. Энэ өдөр Сүхбаатарын талбайд “Үнийн өсөлтийн эсрэг” зохион байгуулж байсан залуучуудын жагсаал Н.Онон гавьяатаас болж үзэгчгүй болсон (бүх хэвлэл мэдээллүүд гавьяатын аманд микрофон барихаар очсон) төдийгүй О.Онон, Бооёо хоёр яагаад гомдсон нь ойлгомжгүй байлаа.

“Залуучуудын жагсаалыг тараах, олны анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд эрх баригчдын хийж буй ажил, хошин шогийнхны ээлжит гараа” энэ тэр гэгдэж байсан нь сүүлдээ МАН-ын эсрэг жагсаал шахуу юм болсон билээ. Хоёрхон жилийн өмнө “31 жилийн хөдөлмөрийг минь төр үнэллээ” хэмээн баярлаж байсан (ямар гомдсондоо л хэлэв гэж үү) гавьяат маань “Тэр гавьяа шагналыг чинь би гуйж аваагүй шүү. Наад үгээ намынхаа удирдлагуудад очиж хэл” хэмээн бухимдсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар манай хошин шогийнхон тэр чигээрээ МАН-д зарагдаж, “Оюун-Эрдэнэ гэдэг хүү болбоос” хэмээн хөдөө нутагт гэрийн гадаа цайлж суусан сонгуулийн үеийн бичлэг (сурталчилгаа) нь хүртэл нийгмийн сүлжээнд эргэн татагдсан байдаг юм. Тэрнийх нь хариу МУГЖ цол байсан юм дагуу.

Гэвч үүгээр тухайн үед нийгмийн сүлжээнд нэлээд том хэлэлцүүлэг болж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д айлчлахдаа зүүж явсан 23000 долларын (23,228) үнэтэй ROLEX фирмийн цагаан алтан цагны (монгол төгрөгөөр 80 сая орчим төгрөг) асуудал дарагдаж, харин Н.Онон гавьяат анхаарлын төвд орж ирсэн билээ. Тэгэхээр огтоос санамсаргүй хэрэг биш байсан шиг байгаа юм. П.Сайнзориг даргын жиргээ ч, Н.Онон гавьяатын жагсаал ч тэр. Түүнээс биш манай хошин шогийнхон бол тэрнээс цаадахийг нь туулаад ирсэн улс л даа.

Ер нь бол манай төрийн томчууд тэр цаг байтугай үнэтэй зүйл эдэлж хэрэглэдэг. Тэрийг нь хэний ямар мөнгөөр авсан барьсан гэж асууж сурагладаг, тэр нь хашиж байгаа ажил, албан тушаалд нь зохимжтой эсэх талаар санаа тавьдаг соёл манайханд бараг байхгүй. Харин энэ удаад манай Ерөнхий сайдын зүүсэн цаганд Германы хэвлэлүүд түрүүлж анхаарлаа хандуулсан нь жаахан асуудлыг томруулсан байх. Хоёрдугаарт, сүүлийн үед нүүрлэж байгаа эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргааны доройтол ч бас нэрмээс болсон биз. Энэ мэт асуудлаас болоод “Ядуу улсын баян Ерөнхий сайд” гэгдээд нийгмийн сүлжээгээр сэвэгдээд явчихсан. Өчигдөр мэдээгээр “Нийт хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын түвшинд орсон” гэж мэдээлж байна лээ.

Тийм болохоор манай төрийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд ядаж л албан айлчлалаар гадагшаа явахдаа өмсгөл, зүүсгэлдээ зохих ёсоор анхаарал тавих ёстойг Ерөнхий сайдын сүүлд хийсэн айлчлал харууллаа. Тэгэхгүй бол бид чинь бусдын нүдэнд бид арай л “өвөрмөц” харагддаг бололтой юм. Хамгийн наад зах нь хандивлагчдаас зээлсэн, туслуулсан тэр их мөнгө хаашаа ороод байна вэ? гэдэг цаадуул чинь маниасаа илүү няхуур ханддаг бололтой юм байна шүү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top