x

“Засаатай эмээ нар буюу Монголын хошин урлаг”

Шинэ үеийн хошин урлагийг эрэлт хэрэгцээ гээд амархан тайлбарлаж ам тагладаг. Бүгд зах зээлд орж хаана, юу дутагдаж байна түүнийг нь хийж амьдрах шиг шударга явдал хаа байхав.

Юундаа ч юм бухимдаж яваа олон түмнийг гижигдээд ч болтугай хааяа инээлгэх шаардлага бий юу, бий. Энэ салбарын бизнес овоо цэцэглэж олон ч “ТҮЗ”-тэй болжээ. Их ч ашиг олдог болтой юм билээ. Одоо дэс дарааллын хувьд дараагийн шатандаа шилжих болоогүй юм байх даа. “Инээд-мийн ТҮЦ"-нүүд өргөжиж “Найман нэрийн барааны дэлгүүр” болохыг үзэгчид түрүүчээсээ хүсч байна. Хүмүүс галзуу юм шиг тас тас хөхрөхөөс санаа зовж оронд нь үргэлж инээмсэг-лэж явах нөхцөлийг хайдаг боллоо.

Монголчуудыг төрөлхийн омогтой дайчин баатарлаг ард түмэн буюу Чингисийн удам угсаа гэж сүүлийн хорь гаран жил давталт олонтой ярьж бичсэн. Сэтгэл зүйн энэ туршилтанд цөмөөреө хамрагдсан ч практик дээр баатарлаг явдал төдийлөн нэмэгдээгүй агаад онгироо, хийрхүү, ааш муутай хүмүүс илт олширсон. Өөрөөр хэлбэл, орчин цагийн урлаг соёлын төлөөлөгчид хаалттай нийгмийн үеийн үзэл сурталчдаас ур чадварын хувьд илүү гарч чадсангүй. С үсгийг К үсгээр сольсон болохоос изм нь яг хэвээрээ.

Хүмүүс яагаад эр зоригтой баатарлаг болсонгүй вэ? Хамгийн муу жишээ хэлэхэд өнгөрсөн нийгмийн захын атаман, овгор гудманд гарч ирээд шууд дээрэм хийдэгбайсан даа. Дзэрэмдүүлэгч этгээд ч бас эрийн хуйх зааж цусаа урстал нулилцана. Энэ балмад араншин нь тухайн үед бүх кино жүжгээр гардаг дайсны эсрэг манай талынхны яруу алдарын үзүүлбэрээс санаа авсан ч юм биш. Угаасаа л цус дамжиж ирсэн баатарлагийн нэг илрэл.

Тэгвэл өнөө цагийнхан хавтгайдаа хулчгаруу-даар дүүрчихсэн. Хулчгар учраас голдуу хулгайгаар амьдарна. Малын хулгай, модны хулгай, хармайны хулгай, сонгуулийн саналын хулгай хүртэл цэцэглэн хөгжсөн.

Өрнө дорнын хооронд мянга мянган жил нүүдэллэсээр аль алинаас нь сайн чанарыг өвлөн авсан манай ардтүмний сэтгэлд бат суусан араншинг хүчээр эвдэх гэж гэж далан жил сурталдсан. Одоо тохиромжгүй стил тулгаж инээлгэх замаар хорин жил хорлож байна. Уйгагүй ноцолдоод байхаар хүний зан бас их өөрчлөгдөх юм байна шүү. Одооны хүүхдүүд маш аймхай ч харгис хэрцгий нь найз нөхөдтэйгөө харьцаж байгаагаас ч ажиглагддаг.

Хүүхэд зөвхөн инээдтэй зүйлд л хамаг анхааралаа хандуулж чаддаг. Яг тэр насан дээр нь юунд инээх тухай жорыг шинэ хуучин хоёр үеийн хошин урлагийнхан хэрхэн бэлдэж өгөв.

Бид багадаа “Ну погоди” гэдэг хүүхэлдэйн киног үзээд хегжилдэн инээлддэг байсан даа. Хожим энэ киног дорно зүгийн хүн үзээд мэлмэртэл уйлахыг хараад гэнэт юу билээ гэж эргэж бодсон. Хөөрхий тэр чоно амьд амьтансан бол тэсч тэсвэрлэхийн аргагүй яргалал дунд үйлээ үзэж байхад туулай ба бидний бах ханаж элгээ хөштөл инээх нь орос монгол хоёрт л байдаг гажиг явдал юм. Нууц амраг ба эхнэр нөхрөө араар тавьсан паян, онигоог хөхиүлэн дэмжицгээж хөхрөлдөн баясцгаах нь зэрлэг омгийнхон лугаа харгис хэрцгий шинжтэй. Айлын авгайтай шөнө гэрт нь цуг унтаж байтал нөхөр нь ороод ирсэн тухай ч юмуу, эсвэл архичны, галзуугийн, оюутны, хөдөөгийн чукчагийн тухай онигоонууд яг амьдрал дээр бол эмгэнэлт дуурь, аймшигт үйл явдал шүү дээ. Бүр сүүлдээ хүнийг алж байгааг үзүүлээд үхэж буй дайсан нь хэрхэн зовж тарчилж байгааг ялагч баатар нь харж хөхөрч баярлана. Бид бүр их баясна. Амьдралд тохиолддог өөр хөнгөвтөр хөгжөөнт явдалд инээмсэглэж чадахаа больтлоо гаж сэтгэхүйтэй болох нь л дутлаа. Ташуураар ороолгуулж секс хийдэг гаж донтон шиг болох нь. Энэ нь хожим нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг мэдэхгүй юм. Гадуур сонсогдоод байдаг аймшигт аллага таллагад солонгос сериал, хошин урлагийн иймэрхүү санаанууд тэгтлээ нөлөөлдөггүй байх гэж найднам.

Тайз дэлгэцнээ тавигдаж буй одоогийн хошин урлагийн инээлгэх сэдэв нь эмгэн ба хөдөөгийн хүний дүр. Бүх хошингийнхон заавал нэг ийм дүр ёс юм шиг оруулна. Хошин урлагийн Бооёо буюу Ариунболд гэгч нь эмгэн шоолдогоо бүр хөөр бах болгон ярьдаг гэсэн. Засаа сэлдийгээ савлуулсан эдгээр “эмгэд" бол орчин цагийн хошин урлагийн нүүр царай нь юм даа. Аймхай, хулчгар, мөрөөрөө. Нэр төрөө сэргээж зарга хийх чадамжгүйгээр нь хөдөөний мангар, хөгшин чавганц хоёрыг элдвээр нь доромжилно. Манай ээж гээд настай хүн бий. Ээжид маань эд нарын шоолоод байгаа зан чанар, ааш авираас нэг нь ч таардаггүй. Үг яриа нь цэгцтэй, гэр орондоо нөлөөтэй, хөл нь л жаахан муудсаныг эс тооцвол зүгээр л хүн байдаг ш дээ. “Мөөм эмээ” гээд манай нутгийнхан бүгд л хэлэх байх. Надад бас эмээ гэж байсан. Тэрний хувьд одоо эргээд дурсахад бараг суут гэмээр хүн байв. Их хуралд суух боломж байсан бол энэ Дэмбэрэлээс л илүү сэтгэх толгой байсандаг.

Залуу сайхан бүсгүйчүүдийг нас ахихаар нь урьдны бүтээгүй дурлалынхаа хонзонг авч буй мэт эмгэдийг мөн ч их баалах юм даа. Нээлттэй нийгэмд хүнийг насаар нь ялгаварлах инээдэм биш болоод удаж байна.

Хөдөөний мангар гэдэг ойлголт ч одоо шал өөр болчихсон шүү дээ. Зан төлөв, ааш араншингийн хувьд эдний дэглээд байгаа шиг Улаанбаатарт ирээд соёлын шоконд ороод “маруужин” идэж мэдэхгүй мангар гэж хаа байхав дээ.

Бид урлагг цензур тогтчих вий гэхээс үнэхээр сэрэмжилдэг. Хэд хэдэн үеэрээ урлаг, сэтгүүл зүйн галавлит, цензур гэгч юманд заазуурдуулсаар энэ салбар дэлхийн хөгжлөөс гажаад явчихсан. Одоо л жам ёсны замаараа явах гэж зүдэрч байгаа. Тийм болохоор хошин урлагийнхныг та нар тийм чиглэлээр ажилла гэж ам ангайх л юм бол хуучин цагийн цензур энэ үгийг хүлээгээд сууж байгаа. Дахиад биднийг төр засгаас зааж зурах санаа бүрэн унтраагүй гэсэн үг. Тэрний оронд ингээд эмээгээ шоолоод дураараа жиргэж явсан нь арай дээр. Уг нь санаагаар болдог бол хошин урлагийнхан одооны энэ улс төрийн намуудыг, олигархи гээд байгаад олиггүй нөхдүүдийг нэр ус, дүрээр нь дурайтал гаргаж ичиж улайтал нь шоолох хэрэгтэй байгаа юм. Тэгснийхээ төлөө жүжгээ хаалгаж, шүүх цагдаадаа тулж, олон түмнээр дэмжүүлж ёстой нэг бужигнуулж өгдөг нийгэм, шижигнүүлж явдаг нас шүү дээ.

Урлагийнхан “СТА” гэдэг тэмдэг авахын төлөө уралдацгаана. Авангуутаа залгуулаад “Гавьяат" гэдэг цол одоо болтол аваагүй юм уу гэж нэгнээрээ хэлүүлцгээнэ. Нэг л мэдсэн Монголоор дүүрэн урлагийн гавьяатууд. Арван одон тутмын зургаа нь урлагийнханд ногддог. Саяхан хошин урлагийнхан бараг бүгдээрээ шагнуулсан гэж дуулдсан. Эмээ доромжлох чинь одоо гавьяа байгуулсанд тооцогдох уу. Их олон мал өсгөж баяжсан болгонд “Улсын сайн малчин “ цол өгдөггүй. Харин олсон долсоноо бусдадаа хуваалцаж ядуу нэгнийгээ хэр их малжуулсан эсэхээр нь уг шагналыг өгдөг.

Хошин урлагийнхан хүмүүсийг зөв сэтгэлд инээмсэглэдэг болгохын төлөө юу хийсэн бэ?. Тоглоом тоотой нь дээр гэсэн хуучны үг бий. Хаалттай нийгмээс өвлөгдөн ирсэн “хатуу тоглодог" харгис хандлагыг эд нар улам өөгшүүлж төгөлдөржүүлдэг. Тэр хатуу тоглоом гэгчийн цаана сануулга, заналхийлэл, үзэн ядапт, харгислал, атаархал нуугдаж явдаг. Бусдыг үнхэлцэгийг нь хагартал айлгаж, эсвэл ичээж аваад дараа нь хуурсан юм аа гээд наг наг инээж буй этгээд зэвүүн шүү. Уурлах л юм бол “Тоглоом даадаггүй хулгайч вэ" гээд барьж идэх гээд, хэрэлдэх гээд бэлдээд сууж байдаг ямар хошин шог манайд хөгжөөд байна айн.

Ж.Гангаа

2012.03.19

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top