x

Т.Аюурсайхан: Ядуурлыг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхныг томилж, тэрээр тангараг өргөлөө. 

Тэрээр "Эдийн засгийн байдал хүнд, иргэдийн бодит орлого буурч байна. Үнийн өсөлтийг дийлэхгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамгийн гол ажлуудыг хариуцдаг. 3.5 сая иргэний амьдралын асуудал. Тиймээс надад энэ салбарыг хариуцуулж, Ерөнхий сайдын зүгээс тухайн ажлыг санал болгоод процесс нь эхлээд явж байна.

Төсвийн төсөлд иргэд санал их өгсөн. Иймээс хэлэлцүүлгийн үеэр эцэг, эхчүүдийн саналыг хүлээж авна. Нийгмийн даатгалын багц хууль хүлээгдэж байгаа. Томоохон реформ хийхгүй бол нийгмийн даатгалын санд улс төрийн үзэмжээр болон салбаруудыг дагаад тусдаа өөрчлөлт хийгдэж байдаг. Тус сангийн төсөв байнгын алдагдалтай. Энэ асуудал дээр томоохон өөрчлөлт хийж, тус санг цаашид ил тод, шударга ёсны зарчимд нийцсэн, иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг зохих ёсоор шийдсэн реформын шинэчлэл хийнэ" гэсэн юм. 

Мөн тэрээр халамжийн тухайд "Зайлшгүй халамж авах шаардлагатай хүмүүс бий. Халамж хавтгайрсан гэдэг асуудалтай санал нэг байдаг. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт гэдэг чиглэлийг барьж байгаа учир яаман дээр хэрэгжүүлэх гол ажил болж байна.

Нийгмийн халамж бусад орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 1-2 хувь байдаг бол манай улсад долоо орчим хувийг эзэлж байгаа нь том тоо. Тиймээс халамжийг зайлшгүй авах шаардлагатай хүмүүст өгч, ажлын байр, өрхийн орлогыг дэмжих чиглэлээр ажиллана.

900 гаруй мянган иргэн ядуурлын түвшинд амьдарч байна гэдэг бол сэтгэл эмзэглүүлэм том тоо. Тиймээс ядуурлыг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top