x

АН-ын төлөөлөл 2023 оны төсвийн төслийн асуудлаар МАН-тай хамтран ажиллах ажлын хэсгийг байгууллаа

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг дахин боловсруулж, ард иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, ипотекийн зээлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдэх, хүний эрхийн чиглэлээр бодитой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх шаардлагыг энэ сарын 17-ны өдөр Ардчилсан намаас Засгийн газарт хүргүүлсэн билээ.

Энэхүү шаардлагынхаа хариуг хүлээн авч, 2023 оны улсын төсвийн төслийн асуудлаар МАН-тай хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулсан талаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат “Бид шаардлагынхаа хариуг аравдугаар сарын 19-ний өдөр авсан. Засгийн газрын зүгээс бидний шаардлагын дагуу хэлэлцэж дараах хариултыг өгсөн.

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ үед энэхүү шаардлагад дурдсан асуудлаар ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн үзэж АН-аас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах албан тушаалтны нэрийг ирүүлнэ үү гэсэн хариуг авсан.

Энэхүү хариултын дагуу АН-ын даргын зөвлөл хуралдаж МАН-тай хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Үндэсний бодлогын хорооны дэд дарга Д.Эрдэнэсувд, Төрийн байгуулалтын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр, АН-ын ёс зүйн сахилгын хорооны дарга А.Цэрэнбат, Нийслэлийн АН-ын дэд дарга Р.Даваадорж, УИХ дах АН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх Н.Болдбаатар, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Отгончулуун, Эдийн засгийн хорооны гишүүн Б.Дэлгэрмаа нар МАН-тай хамтран 2023 оны төсвийн талаар хэлэлцэж, АН-аас өгсөн шаардлагыг биелүүлэх ажлыг судлан ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top