x

Н.Болдбаатар: Бид зөвхөн Д.Сарангэрэлийг сайдын суудлаас нь унагаах гэж шаардлага өгөөгүй

АН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ дарга Г.Занданшатар нарт хандан энэ сарын 17-нд албан шаардлага хүргүүлсэн билээ.

Уг шаардлагын хариуг Засгийн газраас өнөөдөр өгөхтэй холбоотойгоор Ардчилсан Намын төлөөлөл төрийн ордны гадна мэдээлэл хийлээ. 

АЗХ-ны тэргүүн Н.Болдбаатар "Бид есдүгээр сарын 27-нд төрийн ордны гадна Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүдэд хандан шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн энэ долоо хоногийн даваа гаригт АН-ын Үндэсний бодлогын хорооноос шийдвэр гарч, Монгол Улсын Засгийн газарт дараах шаардлага өгсөн.

  • Нэн тэргүүнд хүний эрхийн асуудлын хүрээнд шаардлага хүргүүлсэн. ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлж байсан. Үүний зэрэгцээ Сангийн яамны шторктой холбоотой асуудал ч яригдсан. Мөн үзэл бодлоо илэрхийлж буй олон залуусыг цагдаа сэргийлэхээр айлган сүрдүүлж, барьж хорьсон. Энэ мэтчилэн хүний эрхийн зөрчилтэй үйлдэл цөөнгүй гарлаа.
  • Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дотроо гурил, гурилан бүтээгдэхүүн, махны үнэ нэмэгдэж байгаа. Валютын ханш, инфляцын огцом өсөлт зэрэг асуудал иргэдийг туйлдуулж байна. 
  • Монгол Улсын 2023 оны төсөв батлагдах гэж байгаа. Ирэх оны улсын төсвийн хуваарилалт ямар байна вэ, эрх тэгш хангагдаж байгаа юу гэдэг асуултыг дэвшүүлж байна. 
  • Ирэх онд зөвхөн Хэнтий аймагт л гэхэд 200 орчим тэрбум төгрөг төсөвлөх юм байна. Монгол Улсын эдийн засаг хүнд нөхцөлд орсон энэ үед үрэлгэн зардал шаардлагагүй. Мөн 2023 оны төсөвт татварыг нэмэгдүүлж буй, үүний зэрэгцээ НӨАТ-ын асуудал ч байгаа учраас Ардчилсан Намын Үндэсний бодлогын намрын анхдугаар чуулганаар хэлэлцэж, улмаар Засгийн газарт шаардлагыг өгсөн.

Өнөөдөр өглөө 09:30 цагт Засгийн газраас шаардлагын хариуг өгнө гэсэн. Харамсалтай нь ирсэнгүй. Тиймээс дээрх шаардлагын хариуг нэн даруй өгөх ёстой. Одоо төрийн ордон дотор ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байна. Үнэндээ энэ улсын төсөв бол тэдний сонгуулийн зардал. 2024 онд МАН яаж ялах вэ гэдгийг төсвөөрөө дамжуулаад хийх гэж байна. Энэ мэтчилэн олон асуудал бий. Бид зөвхөн Д.Сарангэрэлийг сайдын суудлаас нь унагаах гэж шаардлага өгөөгүй. Монгол Улсын Засгийн газартай холбоотой олон асуудлыг ярьсан. Засгийн газрын хуралдааны дараа албан ёсоор өгнө хэмээн хэлсэн. Эрх баригчид цаг хожиж, аливааг хойшлуулж тэр хооронд төсвийг батлуулах далд санаатай байна уу гэдэг хардлага байна" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top