x

БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд оролцов

УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн Ерөнхийлөгч Зүхтү Арсланы урилгаар Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат нарын хамт  оролцов.

Энэхүү ёслолын ажиллагаанд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон сайд нар, Дээд шүүхийн дарга мөн оролцлоо.

Ёслолын ажиллагааны эхэнд Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслан хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн оршин тогтнох үндэс нь Үндсэн хуулийг дээдлэх, үндсэн эрхийг хамгаалахад орших ба эрхэд суурилсан хандлагыг хамгаалах, хадгалах нь улс орон, үндэстний эрх ашигт нийцнэ гэдгийг онцлов.

Туркийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн хүний эрх, эрх чөлөөг тууштай, шударга, ямар нэгэн нөлөөгүйгээр хангах тангарагаа төр, ард түмнийхээ өмнө өргөдөг бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ ёслолд гадаад улс орнуудаас анх удаа оролцсон өндөр түвшний зочин болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top