x

УУЧЛААРАЙ ДЭЛХИЙ: Нэр хүндтэй хүмүүс хэрхэн хүлцэл өчдөг вэ?!

“Уучлаарай”-г зарим нь хэтэрхий бага, эсвэл хэтэрхий орой, бас багагүй хэсэг нь өрөвдүүлэх тактикаар гуйдаг. Зарим уучлалт гуйлт нь шуугиан дэгдээсэн зөрчлийн төлөө, зарим нь шүүлтийн гайхалтай алдаа эсвэл түүнээс ч дор байдаг.

Нэр хүндтэй алдаа хийчээд уулчлалт гуйхгүй байх нь байж болох бүхний ач холбогдлыг улам томруулдаг бас дордуулдаг. Мөн тэдний наминчлалын үгс тэдэнд тэр бүр туслахгүй.

Их Британийн экс Ерөнхий сайд Борис Жонсон 2021 оны нэгдүгээр сарын дундуур дэлхий даяар хөл хориотой байсан тавдугаар сард Даунинг Стритийн үдэшлэгт оролцсоноо удаан мэлзэж, тойрч бултаж, дуугүй гүлдийснийхээ дараа явж явж эцэст нь уучлалт гуйсан юм. Энэхүү уучлаарай гэж хэлэлт нь зүй ёсныхоо дагуу албан ёсоор дэлхийн бусад уучлалт гуйсан удирдагчдын урт жагсаалтанд нэгдсэн. Энэ уучлалт яваандаа даамжирсаар ноён Жонсоныг огцрох дарамт шахалт, шалтгаан болсныг бид мэднэ.

Ноён Жонсоны тийн гэмшсэн нь мэдээжийн хэрэг түүхэн дэх хамгийн туйлширсан гэм буруугийн нэг болох Ариун Ромын эзэн хаан IV Генри 1077 онд түүнийг хөөн зайлуулсан Пап лам VII Григорийгээс уучлал гуйхаар Альпийн нурууг гатлах аялалтай ойртсонгүй.

(Гурван жилийн дараа Ромын папыг Генри огцруулж байж)

Энэ скандалын шилийг даран алдан араас нь бас нэг скандал гарсан нь Финландын ерөнхий сайд Санна Марин гэртээ үдэшлэг зохиож, бүжиглэж байгаа бичлэг олон нийтэд тархсан явдал байв. Ойлгомжтой, хориннэгдүгээр зууны эмэгтэй залуу удирдагчийн хувьд энэ бичлэг олны дунд янз бүрийн яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ямартай ч Санна Марин тус үдэшлэгийн дараахан мансууруулах бодисын шинжилгээ өгч мөн олон нийтээс уучлалт хүссэн.

Ингэхдээ наминчлалын агуулга дотор “би ч гэсэн хүн шүү, залуу хүнийхээ хувьд бас хувь хүнийхээ хувьд цаашид ч олон үдэшлэгт оролцоно. Гэхдээ засгийн газрынхаа гишүүний төрх байдал, нэр нүүрээр олон нийтэд нөлөө үзүүлнэ гэдгийг үргэлж санаж явна” гэх агуулгатай үг хэлсэн. Дашрамд дурьдахад 80-аад оны төлөөлөл тэрээр үхэр жилтэй хилэнцийн орд.

Тэгвэл манай 80-аад оны төлөөлөл тахиа жилтэй, мэлхийн ордны ах хуваарьт нислэгийг өөрийн тухандаа тааруулж, хамт зорчигчиддоо мэдэгдэлгүйгээр “том толгойлсныхоо” төлөө хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хүлээх үлдээд байна. Жараад оны төлөөлөл Борис Жонсон ах Санна Марин хоёрт байгаа адил тал нь аль аль нь үдэшлэгээс үүдэлтэй асуудалд орооцолдов. Харин Санна Марин, Оюун-Эрдэнэ хоёрын төсөөтэй тал нь шинэ үеийн улс төрийн залуу залгамж халаа, нэр нүүр гэдгээрээ адилхан. Одоо Л.Оюун-Эрдэнээс хүлээж байгаа хүлээлт болвоос улс төрийн луухгар ах шигээ гүлдийж, бултаж, мэдээгүй хийгээгүй юм шиг царай гаргаж байхаараа Финландын эмэгтэй ерөнхий сайд шиг энэ нь алдаа, гэхдээ ингэх нь тухайн үед зөв байсан ч гэдэг юмуу муу нуулгүй сайн илчлээд хийсэн үйлдэлдээ олигтойхон хариу хэлээд өгөөсэй гэж хүсэж байна. 

О.Бадмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УДЭТ "Мастер, Маргарита хоёр" жүжгийг 2027 онд тайзнаа амилуулна 39 мин Соёлын үнэт өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажлын хэсэг Францад ажиллажээ 39 мин “Бавариа” баг Германы аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ 40 мин Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр… 56 мин Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна 1 цаг 2 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 29 мин Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ 1 цаг 29 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 1 цаг 30 мин Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ 1 цаг 32 мин Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ 1 цаг 33 мин Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо 2 цаг 18 мин АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо 2 цаг 18 мин "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно 2 цаг 19 мин AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа 2 цаг 23 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 23 мин Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо 2 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 2 цаг 25 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно 2 цаг 26 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна 2 цаг 26 мин Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 14 цаг 47 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top