x

Ж.Ганбат: Ирэх жил гадаадаас зээл авна гэж төлөвлөөгүй. Засгийн газрын өрийг нэмэхгүй

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ оны таван сараас хойш ямар өөрчлөлт ороод орлого ингэж нэмэгдэж байгаа вэ? Зарлага бас 1.3 орим их наяд төгрөгөөр нэмэгдэж орж иржээ. 2023 онд юуг санхүүжүүлэх гэж ингэж оруулж ирж байгаа. Мөн өрийн хэмжээ нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрийн баталгаа гаргах гэж байгаа юм уу?" гэж асуув. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Дөрөвдүгээр сард төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулж байх үеийнхээс өнөөгийн нөхцөл байдал сайжирсан. Бид оны эхний гурван сард экспортоо сэргээж чадахгүй хүнд байдалд байсан.

Дунджаар өдөрт 200 мянган тонн нүүрс гаргаж байна. Цар тахлын өмнөх нөхцөл байдалтай нүүрсний экспорт дөхөж очсон. Иймээс төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Ирэх жил 36 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой.

Зарлага тал дээр 2022 оны түвшинд урсгал зардлыг барихыг хичээсэн. Нөгөө талдаа хүн амын тооны өсөлт болон статистик тоотой холбоотой УИХ-аар батлагдсан шийдвэрийн дагуу 1.5 их наяд төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэдэг байдлаар тооцоолол хийсэн.

Өрийн тухайд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг өрийн тооцоонд оруулсан. Гэхдээ үүнийг тухай бүрд нь УИХ-аас зөвшөөрөл авч хэрэгжүүлнэ. 

Мөн ирэх жил ямар нэгэн байдлаар гадаадаас зээл авна гэж төлөвлөөгүй. Засгийн газрын өрийг нэмэхгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 8 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 15 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 37 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 45 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 8 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top