x

О.Цогтгэрэл: Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Халамж гэдэг зүйл улс орны хөгжил дэвшлийг хойш нь татлаа. Гэхдээ энэ нь муухай зүйл биш. Харин зорилтот эзэндээ очиж байна уу гэдэгт анхаарах нь чухал. Халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж буй яригддаггүй нэг зүйл байна. Монголын эдийн засагт татаас гэж нуугдмал зүйл явж иржээ.

Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна. Харин олон янзын татаас бүгд нийлээд 985 тэрбум төгрөгт хүрлээ. Халамжаас 50 хувь илүү мөнгийг татаас хэлбэрээр төрөөс аж ахуйн нэгжүүдэд өгч байна.  Ийм том дүнтэйгээр төрөөс аж ахуй, бизнес гээд олон зүйлд оролцож буй тэгш бус байдлыг бий болгож байна. Энэ бол төрөөс аж ахуйн нэгжээ ялгаварлаж буй хэрэг. Хэн хөнгөлөлт чөлөөлөлт авч буй нь тодорхойгүй. Тэгэхээр ерөнхий сайдаас асуулга асууж байгаа.

Ямар зүйлд татаас олгох ёстойг үзэл баримтлалын хувьд тогтмоор байна. Халамжаас илүү татаасын эдийн засаг манай улсад бий болсон. Даргын бизнес татаастай ард түмнийх нь дарамттай байгаа юм биш биз...? Асуулга ирэхээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан энэ долоо хоногтоо хэлэлцүүлэг хийнэ" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Манай улсад сүүлийн зургаан жил эдийн засгийн буруу бодлого явагдаж байна. Иргэн, аж ахуйн нэгж бизнес хийх ямар ч сонирхолгүй болсон. Ингэж өр зээлд баригдаж байхаас байгаа зүйлээ зараад гадаад гарч байна. Энэ нь эдийн засагт хохирол авчирч байгаа юм. Яагаад гэвэл төр хамгийн сайн бизнесүүдийг булааж, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. Хүнд суртал арай дэндсэн. Ханшийн өсөлт хувийн хэвшилд хүндээр нөлөөлж байгаа. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болж, халамжаас шалтгаалж эдийн засгаа сүйрүүлж байна. Өмнөх онд 5.3 их наяд төгрөгийн ямар ч шаардлагагүй хөрөнгө оруулалт хийсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 40 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 44 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 7 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 14 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 36 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 44 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 7 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top