x

Б.Жавхлан: ХХОАТ мэдүүлдэг 1365 иргэнээс шаталсан татвар авна

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын Ц.Сандаг-Очир "Хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоонд шилжүүлнэ гэсэн. Энэ тал дээр тайлбар өгөөч. Хүүхдийн мөнгө олгохгүй хүн амын есөн хувийг яаж тооцох вэ? Хүн амын бүртгэл мэдээллийн сангаасаа тооцох юм уу, эсвэл тэдэн урилах юм уу. Эрчим хүчний сайдаас үнэ тарифтай холбоотойгоор байр суурийг нь сонсмоор байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тогтолцоонд ирэх жил томоохон өөрчлөлт орох юм байна. Энэ нь ямар өөрчлөлт орох вэ?" гэдгийг асуув.

Сангийн сайд Б.Жавхлан "Шаталсан татвар бол шинэ татвар биш. Бид 2004 онд анх энэ тогтолцоонд байсан. 2014 онд энэ тогтолцооноос гараад 2018 онд Засгийн газраас дахин өргөн барьсан боловч УИХ дээр буцаасан. Одоо бол хамрах хүрээ нь бага. Сарын 10, 15 саяас дээш гээд гурван шаталсан татвартай болно.

Манай улсад 817 мянган хувь хүний орлогын албан татвар мэдүүлдэг иргэн байдаг. Эндээс шатлалд хамаарч байгаа нь 0.3 хувь буюу 1,365 хувь хүнд оногдож буй татварын систем юм. Шаталсан татвараас орж ирэх орлого 10 тэрбум төгрөг байна.

10-15 саяынхаа хооронд давсан хэсэг дээр нь 15 хувь, 15 саяас дээш давсан хэсэг дээр нь 20 хувь татвар ногдуулах системийн шинэчлэл. Ирэх жил хөрөнгө оруулалтын бодлого дээр томоохон өөрчлөлт хийж байна. Жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Төсөвт суухгүй зүйлүүдийн зураг төсвийг хийж илүү зардал гаргах шаардлагагүй. Ийм зарчим баримтална.

Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдийн мөнгө гэж орж байгаа. Тиймээс зорилтот бүлэг рүү илүү чиглүүлэх бодлого цаашид баримтална.

Төрийн сангийн мэдээлэлд тооллого, бүртгэлээ сайжруулах шаардлагатай. Өнөө, маргаашгүй Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top