x

Б.Лхагвасүрэн: Тээврийн зардал цар тахлын үеийнхээс 30-40 хувиар буурсан үзүүлэлттэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тээврийн зардалтай холбоотой асуултанд дараах хариултыг өглөө. 

Тэрээр "Мөнгөний бодлого хатуурч байгаа нөхцөлд төсвийн бодлого алдагдалгүй, зардал нь бага түвшинд орж ирэх юм бол бодлогын нийцтэй байдал хангагдана. Энэ утгаараа валютын ханш, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад богино хугацааны үр дүн гарна. Төв банк төлбөрийн тэнцэл, гадаад худалдааг ашигтай гаргах бодлогын саналыг гаргаж Сангийн яаманд хүргүүлдэг. Мөн энэ талаар санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэйгөө нээлттэй ярилцдаг.  

Тээвэр ложистикийн зардал өсөлттэй байгааг дэлхийн нийтийн хэмжээнд ярьж байна. Тээврийн зардал 2,000 ам.доллар байсан бол цар тахлын үед 10,000 ам.долларыг давсан. Харин өнөөгийн байдлаар 7,000 ам.доллар болсон нь цар тахлын үеийнхээс 30-40 хувиар буурсан байна. Гэвч ковидын өмнөх үеэс 4 дахин өсөлттэй байгаа. 

Тээврийн зардал импортын бараа бүтээгдэхүүний зардлаар дамжин цуг орж ирдэг тул инфляцын 60-70 хувийг тодорхойлж байгаа юм. Хэсэг хугацааны дараагаар буцаад хэвийн байдалдаа хүрэх байх гэж Төв банкны зүгээс төсөөлж байна. Мөн төсвийн зардал 20 их наяд буюу ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байгаа. Улсын төсөв ДНБ-ий 30 хувиас доогуур байвал мөнгөний бодлогод сайн дэмжлэг болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top