x

Ж.Батзандан: У.Хүрэлсүх ээ, хүүхэдтэйгээ муудалцчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой зурвас болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол оронд системийн эрс өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй болсон гэдгийг иргэд хаа хаанаа ойлгож хүлээж авч байна. Монгол улсаа өөрчлөх шинэ хувьсгал хийх шаардлагатай байна. Гурван жилийн өмнө 2019 онд Д.Сүхбаатарын талбайд цугласан 50 мянган иргэн юу хүсэж байсныг бид мартах ёсгүй. Өнөөдөр бидэнтэй хамт тэмцэж байсан нөхөд ордон дотор дулаахан оффист тухлан сууж байгаа. Харин миний хувьд Шинэ хувьсгал хөдөлгөөнийхөө байранд сууж байна. 

МАНАН мафи алга болснуу гэдгийг У.Хүрэлсүх, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар болон надаас асуух цаг болсон байна. Гэвч МАНАН мафи арилсангүй, устсангүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шүүхээр цагаадаж байна.

Х.Баттулга, У.Хүрэлсүх ерөнхийлөгч бидний таван гишүүнтэй хамтарч Миеэгийн бүлэглэлийг засаг төрөөс холдуулаад, ард түмнийг өмч хөрөнгийг хулгай хийсэн нөхдөд хариуцлага тооцно гээд шударга ёсыг тогтооно гэж тэмцэж байсан цаг саяхан. Гэтэл хамт тэмцэж явсан нөхдөө шоронгоор айлгадаг болсон байна.

Ж.Батзандан чи хамаагүй юм яривал шорон хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон. Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Ялангуяа том дарга нар, булчинтай хүмүүсээс айж байгаа. Гэхдээ тэр том дарга нарт ард түмэн юу хүсэж буйг өдөр бүр сануулахын тулд Шинэ хувьсгал хөдөлгөөнийг байгуулж байна.

100 мянга компани үүд хаалгаа барилаа. 500 мянган иргэн ажилгүй болохын ирмэгт байна. Залуучууд гадагшаа дүрвэж байна. Авлига авсан хүмүүс шоронгоос гараад Сингапур руу зугтааж байна. Бид гурван жилийн өмнө ингэж амалсан юм уу" гэлээ. 

Мөн тэрээр "Монгол улс  сөрөг хүчингүй болоод их удаж байна. МАН атар онгон болсон байна. Иймээс бид сөрөг хүчний дуу хоолойг "Шинэ хувьсгал" хөдөлгөөнөөр босгож ирнэ" гэв. 

Тэрээр үргэлжлүүлэн Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ саатуулсан талаар "Өчигдөр намайг мэдээлэл хийсний дараа У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн зөвлөх, дотны найз, миний ах, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ АТГ-т баривчлагдаж байна гэж сонслоо. Тэр хоёр уй зайгүй найзууд. Энэ хоёр хүн ямар дотно ойр гэдгийг би мэднэ. Ж.Бат-Эрдэнэ бол У.Хүрэлсүхийг Монгол Улсын хэмжээнд 93.2 хувиар ялуулсан тийм аймгийн намын хорооны дарга.

Дүүтэй нь муудалцсан мөртлөө ахыг нь шоронд хорихоо болимоор байна. Хүүхэдтэйгээ муудалцчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил. Таныг ядарч явахад би олон удаа тусалсан.

Шударга ёсны төлөө бидэнтэй хүчээ нэгтгээч гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсмээр байна. Дэд сайд найзыгаа шоронд явуулна уу, шонд өлгөнө үү тэр таны асуудал. Та хоёрын паянг би сайн мэднэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top