x

"Цөлжилт, хөрсний бохирдол, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах боломжтой"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд манай гуравдагч хөрш болох Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглээд Монгол Улс, Европын холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хэрэгжиж, Европын холбоо манай улсад Төлөөлөгчийн газраа нээсэн нь хоёр талын харилцаанд томоохон түлхэц үзүүлж буйг онцоллоо. Мөн цар тахлын амаргүй цаг үед Европын холбоо Монгол Улстай ойр дотно хамтран ажиллаж, вакцины дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж Боомтын сэргэлтийн хүрээнд агаарын тээврийг хөгжүүлэх зорилт тавьсан. Мөн Монгол Улс ирэх жилийг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлахаар төлөвлөж, энэ хүрээнд Европын холбооны улсуудруу хийх нислэгийн тоог нэмэхийг чухалчилж байна. Эрчим хүчний хараат байдлаас гарах зорилтын хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох тэр дундаа усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасан. Ногоон хөгжил, цөлжилтийг бууруулахад ч анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Европын холбоотой хамтран ажиллах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Аксель Никэйз  талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь цаг үеэ олсон, ялангуяа боомтын болон эрчим хүчний сэргэлтийн бодлого нь олон улс, бүс нутгийн хэрэгцээ сонирхолд бүрэн нийцсэн, сайн жишиг болж буйг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, эерэг үр дүн гарч эхэлснийг сайшаалаа. Европын холбоо цөлжилт, хөрсний бохирдол, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Монгол Улсыг дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй байгааг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 39 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 43 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 6 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 13 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 35 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 43 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 6 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top