x

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Судалгааны их сургуулийн хуулийн төслийг ахална

УИХ-ын Намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганаар нийт 64 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Хамгийн их анхаарал татаж буй нь 2023 оны төсөв болон Боловсролын багц хуулийн төслүүд юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийг ахалж ажиллаж байгаа юм. 

Энэ талаар Ц.Мөнхцэцэг "Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо тэгш, хүртээмжтэй боловсролыг бий болгох шинэчлэл хийх зорилго тавьсан билээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Боловсролын гол хуулиуд дээр ажиллаж, сонгогдсон тойргоос эхлэн боловсролын цахим шилжилтийг эхлүүлж хүүхэд бүрт чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол олгох ажлуудыг хийж эхэлсэн.

Боловсрол нь хүн бүрийн насан туршийн амьдралыг шийдэгч чухал зүйл, нийгэм дэх анги давхаргын ялгаа, тэгш бус байдлыг арилгагч гол түлхүүр учраас хүн бүрт чанартай боловсролыг олгох нь төрийн үүрэг юм.

Тиймээс үндэсний боловсролын тогтолцоог шинэчлэх, улам боловсронгуй болгохын тулд Боловсролын реформ хийх зайлшгүй шаардлагатай. Энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх Боловсролын багц хуулийн төсөлд боловсролын шинэчлэлийн гол зохицуулалт бүрэн багтсан байгаа юм.

Миний бие энэхүү багц хуулийн төслийн Судалгааны их сургуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллана. Өнгөрсөн жилүүдэд их, дээд сургуулиудын санхүүжилт маань оюутны сургалтын төлбөр дээр тогтож ирсэн. Харин дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляцийн өсөлт, ард иргэдийн амьжиргаанаас шалтгаалан сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхыг бид ямагт шаардсаар ирсэн.

Гэтэл энэ хэмжээнд дээд сургууль чанартай боловсрол явуулах боломж байхгүй байна. Хүний нөөцийг татах, мэдлэг боловсролтой залуу боловсон хүчнүүдийг их сургуульд тогтоон барих боломж ч байхгүй байна.

Тийм учраас бид Судалгааны их сургуулийг хөгжүүлэх, дээд боловсролд зарчмын томоохон реформ хийхээр зорьж байгаа бол дээрх өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагын үндсэн дээр Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болоод байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (172.71.98.142)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 39 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 43 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 6 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 13 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 35 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 43 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 6 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top