x

Д.Ганбат: Олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

Үүнтэй зэрэгцэн АН-ын төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Ганбат үнийн өсөлт, нийгмийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Ханшийн өсөлт, юмны үнэ, ард түмний амьдрал ямар байгааг, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдалтай байна. Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаас сар ба хар нулимс" гээд зохиол байдаг. Ард түмний хувьд өдөр болгон хар нулимс, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон хуулийн үйлчлэл адил хүчин төгөлдөр. Гэтэл ээлжит бус чуулганаар, ковидын хүнд байдлын дараа эрх баригчид өөрийн хэдэн хүүхэлдэй, ялангуяа манай намын нөхдүүдийг худалдаж аваад энэ нөхцөл байдлыг бий болгосон. 

Өнөөдөр УИХ нь УИХ биш болсон. Засгийн газар 30, 40 сайдтай болчихсон. Гэтэл ард түмний амьдрал ямар байна. УИХ, Үндсэн хуулийн гол утга санаа нь Их хурал гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалд хяналт тавьж ажиллах ёстой. Шүүх засаглал тусдаа ажиллах ёстой. Бие биедээ харилцан хяналт тавих утга учир нь үүнд байдаг юм. Үүнийг дагаад хүний эрх чөлөө, ард түмний амьдралыг баталгаажуулж өгөх ёстой нөхцөлийг байхгүй болголоо.

УИХ өргөсөн тангарагтаа үнэнч биш байна. Өнгөрсөн хоёр жилд МАН-ынхан жангийнхан нийлж Монгол Улсын эдийн засгийг унагалаа. АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа юм алга. Тиймээс ард түмэнтэйгээ хамт даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгох талд АН болон миний бие ажиллана.

Амьдрал маш хүнд байна. Төсвийн болон төрийн хэмнэлтийн хууль гэж гаргасан нь нэр төдий. Өглөө чуулган нээхэд АН-ын бүлэг гэж байхгүй, дотоод асуудлаа өөрөө шийдэх ямар ч боломжгүй. Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн байхад үл хэрэгсэн манай намын бүлгийн дотоод асуудалд МАН оролцож байна. Энэ нь УИХ, Засгийн газар, эрх баригчдыг хяналтгүй болгох үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Монгол Улсад хуулийг дээдлэх ёстой хүмүүс УИХ, эрх баригчид. Гэтэл албан тушаалаар авлига өгч байна, хүмүүсийг худалдаж авч байна, УИХ-ын гишүүд хоорондоо наймаалцаж АН, МАН гээд байх юм алга. Олон жил хуулийг гартаа барьж байсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна. Би чуулганы нээлт дээр эсэргүүцлээ илэрхийлж өөрийн гишүүний картыг УИХ-ын дарга Занданшатарт нь аваачиж өглөө. Үүгээрээ УИХ нь УИХ биш болсон, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалд эрх мэдлээ шилжүүлээд хяналт тавих боломжгүй болсныг илэрхийлж байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top