x

Г.Занданшатар: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ

Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын өдөр” гэж заасан. Энэ өдрийг угтан УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ахмад настны нийгмийн хамгааллын талаар УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурал 2017 онд “Ахмад настны тухай хууль”-ийг шинэчлэн баталж, ахмад настнуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан ч Ковид цар тахлын улмаас хэрэгжүүлж чадаагүй ажлуудаа үр дүнд хүргэх нь чухал хэмээн УИХ-ын дарга онцлов. Тэрээр, ахмад настнуудынхаа ажил амьдралынх нь арвин их туршлага, мэдлэгийг залуу үедээ хуваалцах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого баримталж, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох хуулийн төслийг төсвийн хуультай хамтатган энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг хуран цугласан ахмадууд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар эдийн засгаа сэргээх, тогтвортой өсөлтийг бий болгохтой холбоотой бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.

Манай улс 1992 оноос хойш “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш насны 352,030 ахмад настан, 100 ба түүнээс дээш насны 155 ахмад настан энх тунх амьдарч байна.

Дундаж наслалт 1992 онд 62,7 байсан бол 2021 онд 71,1 болсон гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт 38 мин УДЭТ "Мастер, Маргарита хоёр" жүжгийг 2027 онд тайзнаа амилуулна 2 цаг 23 мин Соёлын үнэт өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажлын хэсэг Францад ажиллажээ 2 цаг 23 мин “Бавариа” баг Германы аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ 2 цаг 24 мин Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр… 2 цаг 40 мин Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна 2 цаг 46 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 13 мин Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ 3 цаг 13 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 3 цаг 14 мин Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ 3 цаг 16 мин Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ 3 цаг 17 мин Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо 4 цаг 2 мин АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо 4 цаг 2 мин "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно 4 цаг 3 мин AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа 4 цаг 7 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 цаг 7 мин Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо 4 цаг 8 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 4 цаг 9 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно 4 цаг 10 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна 4 цаг 10 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top