x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болох Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно.

Тэрээр Монгол Улсын нэрийн өмнөөс Ерөнхий сайд Абэ Шинзо агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харрис, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди, Канад Улсын Ерөнхий сайд Ж.Трюдо, Австралийн Холбооны Улсын Ерөнхий сайд Э.Албанези, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн, Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Ш.Мишел зэрэг гадаадын төр, засгийн тэргүүн нар оролцохоо мэдэгдээд байна. Энэхүү арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.

Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо нь Ерөнхий сайдын албыг хашиж байх үедээ Монгол Улсад гурван удаа айлчилсан. Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм.

Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсоноор бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий "гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top