x

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг НҮБ талархан дэмжиж, өндрөөр үнэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Самарканд хотноо ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана-г хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс, АНДЭЗНК байгаль орчныг хамгаалах, транзит тээврийг хөгжүүлэх, худалдааны бодлогыг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, статистикийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг энэ үеэр тэмдэглэв.

Тэрбээр Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК онцгой хувь нэмэр оруулсныг хэллээ.

Цаашид энэ жишгээр Зүүн Өмнөд Ази, Төв Азийн бусад улсад чиглэсэн автотээврийн олон талт хэлэлцээр байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана 2019 онд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд хүндэт зочноор оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Засгийн газрын тэргүүний хувиар нь уулзаж байснаа дурдаад, “Тогтвортой хөгжил-2030″ хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг НҮБ талархан дэмжиж, дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг нь өндрөөр үнэлж буйг онцлоод, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, НҮБ-ын АНДЭЗНК-оос “Ногоон бонд” (Green Bond)-ын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Талууд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, Зүүн Өмнөд Ази, Төв Азийн бусад улсад чиглэсэн автотээврийн олон талт хэлэлцээр байгуулах, Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомт байгуулах хамтарсан судалгаа хийх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, зарчмын шинэ тохиролцоонд хүрлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top