x

Яамгүй гурван сайдын ажлын алба орон тооны 5-6 хүнтэй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

Д.Амарбаясгалан:

-"Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцсэн. Хамгийн эхэнд Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Төрийн ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх, илүү хурдтай ажиллах, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг хэлэлцэж байгаа асуудалд тусгадаг болох зэрэг өөрчлөлтийг хуралдааны журамд орууллаа.

Мөн хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай таван заалт бүхий тогтоолын төслийг баталлаа. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, тодорхой түвшний бизнесийг эрхлэх ёсгүй. Тодруулбал, төрийн зүгээс эрхлэх шаардлагагүй сургууль, цэцэрлэгийн хүнс хангамжийн үйлчилгээ, тохижилт үйлчилгээний газрын зарим чиг үүргийг төр хэрэгжүүлэх шаардлагагүй юм.

Дараагийн асуудал нь шинээр бий болгосон гурван сайдын албан тушаалын хоёр нь ажлаа авсан. Тэдгээр сайд нарын ажлын албыг шинээр байгууллаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны дарга гэдэг гурван сайдын орон тоог бий байгуулсан.

Боомтын сэргэлтийн үндэсний хороон дарга нь хороондоо 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Орон тооны бусаар ажиллах 10 хүн нь салбар яамдууд дээр ажил хариуцаад ажиллаж байгаа хүмүүс гэсэн үг. Харин сайдын ажлын алба нь орон тооны таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Ажлын алба нь дотроо дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтэнтэй байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Үндэсний хороондоо 32 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар ажиллана бөгөөд бүрэлдэхүүнд нь салбарын сайд, мэргэжилтнүүд байна. Харин ажлын алба нь орон тооны зургаан хүний бүрэлдэхүүнтэй байна.

Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны дарга нь 14 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хороог удирдаж ажиллана. Мөн адил тус хороонд салбарын сайд, мэргэжилтнүүд, Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч нар ажиллана. Орон тооны таван ажилтантай ажлын албатай байна" гэлээ. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Монгол Улсын сайд Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар томилогдсон. Харин Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргыг томилоогүй байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт 39 мин УДЭТ "Мастер, Маргарита хоёр" жүжгийг 2027 онд тайзнаа амилуулна 2 цаг 24 мин Соёлын үнэт өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажлын хэсэг Францад ажиллажээ 2 цаг 24 мин “Бавариа” баг Германы аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ 2 цаг 25 мин Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр… 2 цаг 41 мин Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна 2 цаг 47 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 14 мин Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ 3 цаг 14 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 3 цаг 15 мин Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ 3 цаг 17 мин Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ 3 цаг 18 мин Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо 4 цаг 3 мин АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо 4 цаг 3 мин "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно 4 цаг 3 мин AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа 4 цаг 8 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 цаг 8 мин Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо 4 цаг 9 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 4 цаг 10 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно 4 цаг 11 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна 4 цаг 11 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top