x

Эрхэмсэг ноён Ли Жаньшугийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө

 БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшугийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөлөө. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Монгол Улсад 2022 оны есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн юм.

2022 оны есдүгээр сарын 10-ны Бямба гариг

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

2022 оны есдүгээр сарын 11-ний Ням гариг

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшуг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ли Жаньшу хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналаа хэллээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшу Монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж  онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшутай Төрийн ордонд уулзлаа. Уулзалтын үеэр талууд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв. 

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд малчин айлд зочилж, Монгол ахуй соёлтой танилцсаны зэрэгцээ “Монгол номадик” аялал жуулчлалын цогцолборт болсон “Бэсрэг наадам” үзэж сонирхлоо.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу “Монгол түмний уламжлалт соёл эрийн гурван наадам, морин хуур, уртын дууны тоглолтыг үзэж сонирхсондоо маш их баяртай байна. Монгол түмний эрийн гурван наадам нь монгол хүний зориг, ухаан, хүч чадлыг билэгдсэн нь тодхон харагдаж байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.

2022 оны есдүгээр сарын 12-ны Даваа гариг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо /БХАТИХ/-ны дарга Ли Жаньшу бараалхав. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжлав. Тэрбээр хоёр орны төрийн тэргүүний өмнө нь харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэлээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 18 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 22 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 45 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 52 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 14 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 22 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 45 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top