x

Б.Солонго: Хөрөнгө оруулалтын хуульд заасан татварын хөнгөлөлт, бусад дэмжлэг хэрэгжихгүй байна

"Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам өчигдөр зохион байгууллаа. Яамны зүгээс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлдэж байна.

Энэ хүрээнд гадаадын ЭСЯ-дын тэргүүнүүд, олон улсын худалдааны танхимын төлөөлөл болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжсэн хуульчдаас санал авах, тулгамддаг бэрхшээлийг тодруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийн талаар товч танилцуулав.

Б.Солонго: 

-“Монгол Улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж байсан. Үүнээс хойш 2012 онд Стратегийн ач холбогдолтой гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, 2013 оны аравдугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхдагч хуулийг баталж байсан. Энэхүү 2013 оны хуулийн шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Миний бие энэ ажлын хэсгийг ахалж байгаа.

Монгол Улсын эдийн засгийг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд гаднын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд бид хөрөнгө оруулагчдад ямар бодитой дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль нь нэг мөр хэрэгжихгүй, ойлгомжгүй, тодорхойгүй байдал их байдаг. Хуулийн шинэчилсэн найруулгад эдгээр асуудлыг тодорхой болгохоор ажиллаж байна. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд байгуулагдах Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн агентлагийн чиг үүргийг илүү тодорхой болгоно.

Мөн хөрөнгө оруулагчтай маргаан үүсэхээс өмнө гомдол саналыг нь сонсож, эрх ашгийг нь хамгаалах зөвлөлийг байгуулна. Хөрөнгө оруулалт хийж байгаа гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, эдийн засгийн баталгаа юу байх вэ гэдгийг тодорхой болгоно.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн их тавьдаг асуудал бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын болон бусад дэмжлэг практикт хэрэгжихгүй байна, татварын бодлого ойлгомжгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг тодорхойлолтоор яг хэнийг хэлэх вэ гэдэг хүртэл маргаан дагуулдаг зэрэг асуудлууд бий.

Бидний баримталж байгаа бодлого бол Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа тохиолдолд аль болох дэмжинэ. Гэхдээ ашигтай ажиллаж, Монгол Улсад шударгаар татвар төлөх шаардлага тавьж байгаа. Харин ашиг олоогүй байхад нь бид татвар авах нь зөв үү гэдэг дээр судалгаа хийж байгаа.

Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хувьцааг шилжүүллээ гэхэд хөрөнгө оруулалтаа дөнгөж татаж байхад нь татвар аваад байна гэдэг шүүмжлэл бий. Тиймээс энэ асуудал дээр Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтраад ажиллаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top