x

Ц.Мөнхцэцэг: Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн дипломыг шалгахад буруудахгүй

Хуурамч дипломны асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн дипломыг шалгахад буруудахгүй. Хуурамч диплом яагаад олноор илэрсэн бэ гэвэл хувийн сургуультай холбоотой. Маш олон хувийн сургууль зөвшөөрөл аваад ажилладаг. Гэтэл үндсэн багш байхгүй, цагийн багш нарыг холбогдох газраас зөвшөөрөл аваад бүртгүүлээд өгчихдөг. Өөрсдийн байр байхгүй гэх мэтчилэн асуудлууд байдаг. Хувийн сургуулиуд бизнесийн болон бусад зорилгоор бакалаврын сургалт дуусаагүй байгаа хүмүүст диплом зарсан асуудал байх магадлалтайг Боловсролын сайд мэдэгдсэн. Энэ бол яах аргагүй боловсролын системд байгаа ухралттай зүйл. Төрийн өмчийн их дээд сургуулийг чанаржуулах ёстой. Сургуулийн магадлан итгэмжлэлийг илүү өндөржүүлэх ёстой. Элсэн ороход чанартай өндөр боловсрол олгох ёстой биш дипломыг зарж буй байдлыг арилгах ёстой. Тэгэхгүйгээр дээд боловсролын шинэчлэлийг ярих боломжгүй. Миний хувьд дээд боловсролтой холбоотой Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийг ахалж ажиллаж байна. Дээд боловсролыг илүү чанаржуулах, хувийн магадлан итгэмжлэл, стандарт хангаагүй байдлыг цэгцлэх зэрэг реформ хийхээр ажиллаж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top