x

Ч.Өнөрбаяр: МАН-д хангалттай коноп байгаа, өөрсдөө баасаа цэвэрлэ

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Сайн, муу хоёр зүйл байна. 

Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн чуулганд оролцоод Эгийн голын Усан цахилгаан станцыг хөдөлгөх талаар амжилттай яриа хэлэлцээр хийсэн байна. Энэ бол сайн зүйл. Хэн хийх гол биш. Монгол улсын нийтлэг эрх ашигт тустай ямар ч зүйлийг бид дэмжинэ. 

Нөгөө талд нь мордохын хазгай гэдэг шиг асуудал байна. Бид хоёр хөшртэйгөө стратегийн харилцаатай. Үүнд цэрэг, батлан хамгаалах салбар хамаардаггүй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг чиглэлээр хамгийн өндөр түвшинд харилцах бодлого. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалтнууд, Батлан хамгаалахын сайд Японы эсрэг явуулах гэж буй хойд хөршийн цэргийн ажиллагаанд оролцсон. Япон улс бол манай орны гол хөрш. Хамгийн хүнд хэцүү цагт хамт байсан гуравдагч хөрш, түнш улс. Гэтэл бид энэ улсын эсрэг цэргийн ажиллагаанд оролцон дэмжиж байгаа нь буруу зүйл. Ер нь цаашид цэрэг батлан хамгаалахтай холбоотой асуудал болгоомжтой хандах хэрэгтэй. Үүнээс бол монгол улс хохирч үлдэж болохгүй. 

Дээрээс нь нам төр нэг байдаг тогтолцоо руу Монгол Улс явах гэж байна. Д.Амарбаясгалан та Монгол Улсын асуудлыг шийдэх гэж ЗГХЭГ-ын дарга болсон болохоос биш МАН-ыг 2024 онд ялуулахын тулд гэдэг хариуцлагагүй үг хэлж болохгүй. Д.Амарбаясгалан та ажлаа өгөх хэрэгтэй. 

2024 онд төсвийн болон татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн сонгуульд зарцуулах гэж байна. Ингэх юм бол манай улсад буруу жишиг тогтоно. Төр гэдэг бол монгол улсын нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг газар. 

Одоо УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж байна. МАН Ардчилсан намын бүлгийг өөрийн халаасны бүлэг болголоо. Та нар өөрсдөө хариуцлагаа хүлээ. Цэцээрээ та нар заваан юмаа хийлгэчихсэн шүү дээ. Одоо өөрсдөө баасаа цэвэрлэ. Та нарт 62 гишүүн байгаа, хангалттай коноп байгаа. ҮХНӨ-ийг хийхэд УИХ-ын гишүүдийн 57 дэмждэг. Ард түмний өмнө өөрсдөө хариуцлагаа үүр. 

Мөн эрх баригчид үнийн өсөлтийг шийдэх ажил хийхгүй юм шиг байна. Иргэдийн авч байгаа цалин цаас болж хувирлаа. АН-ыг өөрчлөөч гэж байна. Бид засаг бариагүй. МАН энэ бүгдийг хийж чадна гээд амлалт өгсөн. Тиймээс МАН иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх талаар шийдэл гаргаж ажиллах ёстой" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top