x

“Аргалдаг” Чойжоод арга бий юү?!

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн тангараг өргөсний дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэвлэлийнхний асуултад хариулахдаа “Аргална даа...” гэж хэлсэн нь олны анхаарлыг татав. Монгол Улсын стратегийн чухал салбарыг толгойлж байгаа төрийн сайд хүний амнаас ийм зальжин муухай үг тоомжиргүй унасанд түмэн олон дургүй байлаа. Зарим нь асуудлаа мэддэггүй ядмаг сайд хэмээн даапаална лээ. Яг үнэндээ өнөөдрийн нөхцөл байдалд “Аргална даа” гэж хэлэхээс өөр яалтай билээ. Ковид, дайнд дарлуулсан энэ хүнд цаг үед эдийн засаг хумигдаж, хаа хаанаа хэцүү байна. Ядаж байхад ирэх өвөл эрчим хүч хязгаарлагдаж эвгүйтэж мэдэхээр болсонд салбарынхан нь гасалцгааж байна. Хот даяараа хөлдөж ч мэдэх бодит үнэн хүлээж байгаа. Нэгэнт тулаад ирсэн зовлонг ямар нэгэн аргаар давж л таарна. Нийслэлчүүдээ хөлдөөлтэй нь биш. Тийм болохоор Б.Чойжилсүрэн сайдын “Аргална даа” гэж хэлснийг буруутгах аргагүй юм. Асуудлын ард гарахын тулд шийдэл олох нь ойлгомжтой. Тэрийгээ л ингэж илэрхийлсэн биз. Бодит үнэн нь ийм юм чинь өөр юу гэж хэлэх вэ дээ.

Тэгвэл манай “Аргалдаг” Чойжоо маань өнөөдөр Ерөнхий сайдтай хамт Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байна. Оюун-Эрдэнийн хувьд үе үеийн Засгийн газрын хийж чадаагүй том ажлуудыг хөдөлгөхөөр зоримог барьж авсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн түлхүүр болсон томоохон бүтээн байгуулалтуудыг явуулахаар шуурхайлж байна. Энэ удаад Владивостокийг зорьсон нь ч том зорилготой гэж харагдаж байгаа. Бид эрчим хүчний хомсдолоос гарахын тулд хүссэн хүсээгүй хойд хөрштэйгөө учраа олох ёстой. Өнөөдөр баруун аймгууд Оросоос цахилгаанаа залгуулж байна. Эгийн голын усан цахилгаан станцыг явуулахад Оросын дэмжлэг юу юунаас илүү чухал. Тэдэнтэй хамгийн сайн хэл амаа ойлголцож чадах хүн бол яалт ч үгүй Б.Чойжилсүрэн. Тэр утгаараа Ерөнхий сайд түүнийг дагуулж явсан байх. Углуургаараа түүнийг Эрчим хүчний сайдад тавьсан нь ч Эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөхөд үүрэгтэй байж чадна гэж тооцоо байлгүй. Яагаад гэвэл Б.Чойжилсүрэн хар багаасаа л ганзагын наймаа хийж оросуудтай хэл амаа ололцож сурсан хүн.

Ер нь бизнесмэнүүд, аж ахуй эрхэлдэг улсууд бизнесийн нарийн арга ухаантай байдаг. Тэд үхэхээс бусдыг үзэж, үхээрээс бусадтай нөхөрлөж байж ажлаа явуулдаг. Ямар ч нөхцөлд яаж ч зохицуулалт хийж чаддаг сийрэг толгойтой. Ажил нь урагшлахгүй байна, хөрөнгө санхүү тасалдлаа, хамтрагч түншүүд ховордлоо гээд эрхэлж байгаа ажлаа хаядаг нэг ч бизнесмэн байхгүй. Ямар ч хүнд сорилт тулгарсан ард нь гарахын тулд ямагт гарц шийдэл, арга ухаан эрэлхийлж байдаг улс. Чойжилсүрэн бол тэдний л нэг. "Аргалдаг" Чойжоо маань Ерөнхий сайдтай хамт Дорнын эдийн засгийн чуулганаас сайхан мэдээтэй ирнэ гэдэгт ард түмэн найдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top