x

Лаос, Монгол хэлний орчуулагчдыг бэлтгэхэд анхаарч ажиллахыг хүсэв

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пандавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх хүрээнд энэ сард хоёр улсын парламентын дарга нарын цахим уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгааг бүлгийн дарга Ё.Баатарбилэг онцлон хэлэв.

Мөн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Хоёр улс газар зүйн хувьд хол ч, төмөр замын тээврээр дамжуулан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. БНАЛАУ-ын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсон нь Лаосын тээвэр логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пандавонг найрсаг дотноор хүлээн авч байгаад УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгт талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрээр, БНАЛАУ-ын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн талаар товч танилцуулаад хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Хоёр улсын найрамдалт харилцааны 60 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж ирсэн. Цаашид хууль тогтоох байгууллагын харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд харилцан айлчлал, санал солилцох уулзалтуудыг тогтмолжуулах, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, олон улсын болон бүс нутгийн тавцанд харилцан нэгнээ дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг дурдав.

Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Лаос, Монгол хэлний орчуулагчдыг бэлтгэх асуудал чухал нөлөөтэйг тэмдэглээд энэ чиглэлд анхаарч ажиллахыг УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүдээс хүсэв.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ гарц, боломжуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дэд дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top