x

“Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависит, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар “Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол, Тайландын уламжлалт хамтын ажиллагаа бэхжиж, олон улсын тавцанд бие биеэ дэмжих харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарч байна.

Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд ноён Журин Лаксанависиттэй Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулахад бэлэн болоод байна.

Хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, үйл ажиллагааны хүрээнд өргөн хүрээнд санал солилцож, харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, техникийн хамтын ажиллагаа, логистик зэрэг салбарт өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа. Үүнийг идэвхжүүлэх үүрэгтэй орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцах хамгаалах тухай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд ноён Журин Лаксанависит "Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг, Эрхэм хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, Миний бие Монгол Улсад анх удаа айлчилж байгаадаа туйлын их баяртай байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, өргөн уудам нутаг, байгалийн арвин баялгийг харах гайхалтай байна. Монголын ард түмэн тайчуудтай нэгэн адил найрсаг зочиломтхой хүмүүс байна. Тиймдээ ч манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон 1974 оноос хойш, 48 жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа билээ. Тайландын Хаант Улсын Засгийн газрыг төлөөлж өнөөдөр "Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Тайланд, Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх асар их нөөц боломж бий гэдэгт би итгэлтэй байдаг.

Тайланд, Монголын Худалдааны хамтарсан хорооны уулзалт нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг илүү өндөр түвшинд хүргэх, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих өндөр түвшний чухал зөвлөлдөх механизм байх болно. 2021 онд Тайланд, Монголын худалдааны эргэлт 53.94 сая ам.долларт хүрч, Тайланд Монголоос 15.62 сая ам.долларын импорт хийж, Тайландаас Монгол Улсад 38.32 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. 

Тайландаас Монголд гол төлөв цаас, картон, хөргөгч хөлдөөгч, эд анги, автомашины дугуй, ачааны машин, трактор, хүнсний бүтээгдэхүүн экспортолдог бол Монголоос Тайландад молибдений хүдэр, цэвэршүүлсэн зэс, арьс шир, кабель утас, нэхмэл эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тайланд, Монгол Улс 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хөрөнгө оруулалтын хувьд Тайландын компаниуд нүүрс олборлолт (BANPU Public Company Limited), уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ (Akaliko Global), эрүүл мэнд (Бумрунград олон улсын эмнэлэг), нарны эрчим хүч (Enserv Group) зэрэг салбарт нийт 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тайландын хөрөнгө оруулагчид Монголыг хөгжиж буй, өргөн нөөц боломжтой зах зээл гэж үздэг. Монгол Улс молибдений хүдэр, нүүрс, мөнгө, алт, газрын ховор элемент зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах либерал бодлогыг хэрэгжүүлсэн ирсэн. Тайландын хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа нь манай хоёр орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно.

Эцэст нь намайг болон Тайландын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний бие болон Тайландын төлөөлөгчид мартагдашгүй, сайхан дурсамжтай буцаж, Монголд дахин ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 1 цаг 39 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 1 цаг 49 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 1 цаг 50 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 1 цаг 51 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 1 цаг 52 мин ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа 1 цаг 53 мин Малын яснаас бордоо, онгоцны түлшний түүхий эд гаргаж буй үйлдвэрийг төрөөс дэмжинэ 1 цаг 54 мин Улаанбурхан өвчний улмаас нэг хүн нас баржээ 1 цаг 55 мин Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо 2 цаг 24 мин Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт 2 цаг 34 мин УДЭТ "Мастер, Маргарита хоёр" жүжгийг 2027 онд тайзнаа амилуулна 4 цаг 19 мин Соёлын үнэт өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажлын хэсэг Францад ажиллажээ 4 цаг 19 мин “Бавариа” баг Германы аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ 4 цаг 20 мин Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр… 4 цаг 36 мин Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна 4 цаг 42 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 9 мин Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ 5 цаг 9 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 5 цаг 10 мин Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ 5 цаг 12 мин Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ 5 цаг 13 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top