x

УИХ-ын дарга Г.Занданшатар Лаосын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.09.04) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаситийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эртний түүхэн улбаатай, найрсаг дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онд БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байгаа нь манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.  

Тэрбээр, Монгол, Лаосын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэв. Мөн Лаосын Үндэсний Ассамблей Монгол Улсын Их Хуралд хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон улаан модоор хийсэн сандал, ширээг 2003 онд бэлэглэж байсан. Эдгээр модон эдлэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж байгааг дурдан, Лаосын Үндэсний Ассамблей болон түүний найрсаг ард түмэнд талархал илэрхийлэв.зураг

БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад баяртай байна гэв. Тэрбээр, Лаос, Монголын 60 жилийн түүхтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг гээд энэ завшааныг ашиглаад БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгийн урилгаар Үндэсний Ассамблейн гишүүн, Лаос-Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар болсныг тэмдэглэж, энэ удаагийн айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.   

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргад манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн мэндчилгээ уламжлахыг хүсэж, Лаос Улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх боломж байгааг онцлов.зураг

Талууд цаашид хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг идэвхжүүлэн, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн төлөө байгааг нотолоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол, Японы компаниуд өндөр технологийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэв 1 цаг 34 мин Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ 1 цаг 35 мин Дархан-Уул аймагт менингококкт халдвар бүртгэгджээ 1 цаг 44 мин "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг өвлүүлэх, шинээр эзэмшүүлэх шийдвэр ирэх долоо хоногт гарна 1 цаг 45 мин ЗГ: Дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд гарах боломж бүрдлээ 1 цаг 46 мин ЗГ: "Албаны нууц"-д хамаарах 894 мэдээллийг ил болгоно 1 цаг 47 мин "Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдуулав 1 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 1 цаг 49 мин Б.Одбаяр: АН-ын шинэчлэл бусад намын хүч зузаатгал болж болохгүй 2 цаг 18 мин УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тогтоожээ 2 цаг 36 мин Б.Жавхлан: 500 сая долларын бондыг хүү багатай гаргаж, эрсдлийг буурууллаа 2 цаг 56 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн парламентын гишүүдтэй уулзав 4 цаг 33 мин Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 4 цаг 34 мин 60 жил хувийн цуглуулгад нуугдсан Рембрандтын эрдэнэ олон нийтийн хүртээл болно 4 цаг 38 мин Чөлөөт бөхийн олимпын жингүүдийн “Шилдэг 8” анхдугаар тэмцээн Эрдэнэтэд эхэллээ 4 цаг 58 мин Ш.Энхийн-Од NCAA-гийн замналаа өндөрлүүлж, мэргэжлийн сагсан бөмбөг рүү алхаж байна 5 цаг 0 мин Өвлийн аялал жуулчлалын бэлгэдэл "Хөх сувд" наадам өнөөдөр өндөрлөнө 6 цаг 1 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ 6 цаг 6 мин 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл эхэллээ 6 цаг 7 мин Улаанбаатар хотын 18 байршилд олон түвшний уулзвар, нүхэн гарц барина 6 цаг 8 мин
iИх уншсан
УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө...
Top