x

Д.Амарбаясгалан: Хүссэн нь биш чадвартай нь албан тушаалд очих ёстой

Засгийн газрын шинэ гишүүд УИХ-д тангараг өргөлөө.

Энэ үеэр Монгол улсын ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Д.Амарбаясгалан хэвлэлд яриа өглөө. 

Тэрээр "Монгол улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нараа томилдог. Улс орны өмнө тулгарсан олон хүндрэл бэрхшээл байгаа. Энэ цаг үеийг цаашид шинээр бүрдэж, хүч сэлбэж байгаа Засгийн газар илүү хурдтай, чадварлаг байх гэж сайд нараа томилсон. Тулгамдсан олон асуудалдаа төвлөрч ажиллана. Миний хувьд сайд больё гэдэг зорилго байгаагүй. 2024 оны сонгуулийн бэлтгэл ажлаа хангах, өмнөх хоёр сонгуульд амалсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах чиглэлээр онцгойлон анхаарч ажиллах шаардлага байгаа тул сайд болох улстөрийн шийдвэрийг гаргасан. 

Ямар нэгэн улстөрийн яриа хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Илүү хүссэн хүн нь албан тушаалын төлөө явдаг биш илүү хэрэгцээтэй, чадвартай хүн нь байх ёстой газраа байж ажил амжуулдаг тогтолцоо руу бид шилжих ёстой" гэлээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнд "мэргэжлийн" гэх тодотголтой гурван сайд, шинээр 10 сайд томилогдож байгаагийн ес нь "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүд боллоо.

Засгийн газарт шинээр томилогдсон "давхар дээлтэй" сайд нар: 

  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан

  • Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар

  • УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар

  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

  • ХНХ-ын сайд Д.Сарангэрэл

  • ЗТХ-ийн сайд Д.Бямбацогт

  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал

  • ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар тус тус томилогдож, тангараг өргөлөө.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ | Монгол улсын Засгийн газрын гишүүн би Улсынхаа ашиг сонирхолыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж Төрийн хууль биелүүлэх ажлыг Төр ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж Засгийн газрын гишүүний үүрэгээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top