x

Л.Энх-Амгалан: ЕБС-ын сурагчдын 95 хувь нь дээд боловсрол эзэмшихээр элсдэг тогтолцоо дэлхийд байхгүй

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсөл өргөн мэдүүлсний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэвлэлийнхэд уг хуулийн үзэл баримтлал, ач холбогдолыг танилцууллаа.

Тэрээр "Засгийн газраас мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж байгаа. Дээд боловсролын тогтолцоо мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан. Техникийн болон мэргэжлийн боловсролын тогтолцоог бий болгох боломжийг хомс болгосон гэж хэлж болно. Ерөнхий боловсролын сурагчдын 95 хувь нь дээд боловсрол эзэмшихээр элсэж байна. Ийм тогтолцоо дэлхийд байхгүй. Зөв тогтолцоо бол ЕБС-ийн сурагчдын 30-40 хувь нь дээд боловсролыг сонгодог. Бусад нь мэргэжлийн болон техникийн боловсролоор дамжиж цаашаа дэвшдэг. Их, дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн нэг нь ажлын байртай болж байна. Харин МСҮТ төгссөн зургаан хүүхдийн дунд нэг ажлын байр байна.

Засгийн газрын шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд 55 мянган инженер техникийн ажилтан хэрэгтэй байна. Улс оронд хэрэгтэй байгаа мэргэжлээр элсэлт явуулдаггүй, хөтөлбөр байдаггүй сул тал бий. Тиймээс үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. 

Мэргэжлийн боловсрол халамжийн тогтолцоо мэт болсон гэдгийг та бүхэн мэднэ. Мэдээллийн системийг цэгцэлж, мэргэжлийн болон дээд боловсрол дээр байгаа давхцалыг арилгана. Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах өөрчлөлтийг хуульд орууллаа.

Хүүхэд сургуулиа төгсөөд ажилтай болдог тогтолцоо руу орох өөрчлөлтийг хуульд оруулж байна. Дипломтой ажилгүйчүүдийг бэлддэг сул тогтолцоо бий учраас мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулж шинэчлэх шаардлага үүсэж байна. 

МСҮТ, политехникийн коллежийн төгсөгчид дээд боловсролын сургалтын байгууллагад кредит тооцуулж, шатлан суралцах боломжоор хангана. МСҮТ-д 2.5 жил сурдаг байсан бол гурван жил болгож байгаа. 2.5 жил суралцаад төгсөхөөр насанд хүрээгүй гээд 1-1.5 жил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. 

Үр дүнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мэргэжлийн багш нарын ур чадвар, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал сайжирна гэж ойлгож болно.

Манай улсад 77 МСҮТ бий. МСҮТ бүр дээр 50-70 хүүхдийн хийдэл байгаагаас 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байна.

МСҮТ-д нийт 4,700 хүүхдийн регистрийн дугаарын давхардал байгаа. Тухайн салбарыг хариуцаж байсан хүмүүстэй хуулийн хариуцлага тооцно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top