x

ХЭҮК-ийн гишүүд улс төрийн намын төлөөлөлтэй уулзаж, хүний эрхийн талаар ярилцав

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд өчигдөр улс төрийн намуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Тэд хүний эрх, эрх чөлөө, нам дахь жендэрийн эрх тэгш байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар ХЭҮК-т хийсэн өөрчлөлтүүд нэмэгдэж, хүний эрхийн шинэ механизмууд болох хүний эрх хамгаалагчийг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагаа, ХЭҮК-оос төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгчээ.

Цаашид хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд улс төрийн намуудтай хэрхэн хамтарч ажиллах, улс төрийн намуудад тулгамдаж буй хүний эрхийн асуудал юу болох талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал-Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од улс төрийн нам дахь жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгсөн.

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Х.Баасанжаргал, судлаач Г.Өлзийт, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг, Их эв намын дарга З.Бат-Отгон, ХҮН намын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Дэд дарга Б.Батмөнх, Хөгжлийн хөтөлбөрийн намын Сүхбаатар дүүргийн намын дарга Г.Сэлэнгэ, Зон олны намын даргын зөвлөх н.Цацрал, Ард түмний олонхийн засаглал намын дарга А.Батдорж, Монгол шинэчлэлт намын дарга Н.Жамсран, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ууганбаатар, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга н.Хандсүрэн, Иргэний зориг ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга А.Бархүү нарын төлөөлөл оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top