x

ТАНИЛЦ: Засагт зүтгэх шинэ сайд нар өнөөдөр тангараг өргөнө

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ажиллах сайд нар өнөөдөр 11:40 цагт УИХ-ын танхимд тангараг өргөнө. 

Давхар дээлийн хязгаарлалттай холбоотой хуулийн заалт хүчингүй болж, Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа. Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. 

Харалдаанаар Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар тусгасан Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуулийг баталсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг өөрөө оруулж ирэ танилцуулсан юм. 

Үүнд:

  1. Шадар сайд С.Амарсайхан,

  2. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,

  3. Сангийн сайд Б.Жавхлан,

  4. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг,

  5. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,

  6. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ,

  7. Соёлын сайд Ч.Номин,

  8. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,

  9. Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар

  10. Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ.

Тэрээр мерит зармыг баримтлан Байнгын хороодын зарим даргыг сайдаар томилох санал гаргаж байгаагаа хэлсэн бөгөөд сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай гэдгийг онцолсон юм.

Харин Засгийн газрын гишүүдийг шинээр томилох, чөлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд:

  • ЗГХЭГ-ын дарга бөгөөд сайдаар Д.Амарбаясгалан

  • Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар

  • УУХҮ-ийн сайдаар Ж.Ганбаатар

  • Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн

  • ХНХ-ын сайдаар Д.Сарангэрэл

  • ЗТХ-ийн сайдаар Д.Бямбацогт

  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал

  • ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарыг томилов. 

Мөн яам байхгүй буюу асуудал эрхэлсэн сайдаар:

  • Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар Ж.Сүхбаатар

  • Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг тус тус томилхоор боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top