x

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Миний улстөрийн байр суурь ухрахгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ерөнхий сайдаас асуух асуулт байна. Бараг нэг жилийн өмнө таниас асууж байна. Та парламентийн ардчилалыг дэмжих үү гэж. Та тогтолцоог сайжруулах чиглэлээр алсыг харсан, улс орныхоо эрх ашгийг бодсон зоригтой алхам хийх болно оо гэж байсан. МАН-ын дарга, Ерөнхий сайд та яг энэ амлалтдаа хүрэх үү? Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хоёр шийдвэр гарсан. Нэгт нь сонгуулийн тогтолцоог пропорценаль болгож явуулах боломжтой гэдэг эцсийн шийдвэр. Хоёрт нь парламент давхар дээл өмсөж болно, өмсөхдөө олон улсын жишгийн дагуу УИХ-ын гишүүдийн тоог өсгөх, эрх мэдлийн хяналт тэнцвэрийг хангах байдлаар явах ёстой гэсэн. Ийм л байдлаар шийдвэр гарсан. Ийм л итгэл үнэмшлээр миний бие нэмэлт мэдээлэл гаргаж явсан байдаг. Гэтэл өнөөдрийн оруулж ирж байгаа асуудал 21 сайд байна. Цаашаагаа яаж энэ хяналт, тэнцэлээ хангах вэ? Энэ ганц өнөөдрийн асуудал биш. Ирээдүйн тогтолцооны асуудал. Энийг л бүгд бүтэн жил ярьсан. Үүнийг хийх улстөрийн эр зориг танд байна уу. АН энэ засгийн газарт орох уу? Хүн нам орохгүй гэдгээ хэдийн хэлсэн" гэлээ. 

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сонгодог парламентийн тогтолцоо руу явах миний улстөрийн байр суурь өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй. Цаашдаа сонгодог парламентийн засаглал руу бид алхам, алхамаар явах ёстой. Монгол улс парламентийн засаглалтай ардчилсан улс байх ёстой. Би Ерөнхий сайд болчихоод үүнийг ярьж байгаа юм биш. 2019 оны ҮХНӨ дээр ярьж байсан, 2016 онд ч ярьж л байсан. УИХ-ын гишүүдийн өсөлтийг бид зардал гэж хардаг. Тийм биш. Мэдээж хэмнэх зүйлүүд байна. Данхаасан төрийн өмчит газруудыг цомхон болгох ёстой. Төрийн том нүсэр бүтцийг багасгах ёстой. Гэхдээ тусгаар тогтнолоо хэмнэл болохгүй. Асуудлаа шийдэх тухайлсан бүтцийг хэмнэж болохгүй. Туйлширсан асуудал. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Улстөрийн олон намууд орж ирэх ёстой" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top