x

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт албан ёсоор баталгаажжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа 02 тоот тогтоол гаргажМонгол Улсын Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон билээ.

Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв, бурууг шүүх эрхтэй субъект нэгэнт байхгүй тул төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх, хууль тогтоох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал 2022 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй буюу 98.4 хувийн саналаар дээрх өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан билээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр биечлэн танилцуулж, Ерөнхийлөгч уг өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан юм.

Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.13-т заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн байна. Ингэснээр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт албан ёсоор баталгаажжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, оруулсан өөрчлөлттэй “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, “D-parliament” цахим систем, “legalinfo.mn” эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем зэргээс танилцаж болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ эмхэтгэлд нийтэлснийг харах

D-PARLIAMENT цахим системд байршуулсан төслийг харах

LEGALINFO.MN эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс харах

Эх сурвалж: parliament.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 0 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 4 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 27 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 34 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 56 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 4 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 27 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top