x

Зафер Атеш: Архангай аймгийн нутаг дэвсгэрээс шинэ олдвор нээснийг дуулгахад таатай байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч олон зууны тэртээгээс түүх, соёлын хэлхээ холбоотой явж ирсэн. Бид Бүгд Найрамдах Турк Улсыг манай “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаагаа өргөжүлэхийг чухалчилдаг гэж уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрээр, саяхан Орхоны хөндийд ажилласан талаар дурдаж, манай хоёр улсын хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн зургадугаар сард Аладагийн ордон хэмээх 13-р зууны Монголын эзэнт гүрний Ил Хант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотын туурийг илрүүлэн, археологийн хайгуулын ажлыг амжилттай явуулж байгаад баяртай байна гээд энэхүү ажлыг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Элчин сайд Зафер Атеш эдгээр археологийн судалгааны ажилд хамгийн их дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа УИХ-ын даргад талархал илэрхийлээд Архангай аймгийн нутаг дэвсгэрээс шинэ олдвор нээснийг дуулгахад таатай байна гэв. Тэрээр, хоёр хоногийн өмнө зарласан уг олдвор нь Монгол Улсын Номгон хэмээх газарт байрлах түүхт Отукений дурсгалт газарт явуулсан хамтарсан малтлагын үр дүнд Түрэгийн хоёрдугаар хаант улсыг үүсгэн байгуулагч Кутлук Илтериш хааны үед хамаарах хөшөө дурсгалын цогцолбор юм. Энэхүү хөшөө дурсгалын цогцолбор газар нь 1889 болон 1897 онуудад Монголын газар нутгаас олдсон Орхоны бичээс (Культигин болон Билгэ хааны дурсгал)-нүүдийн дараа орох гурав дахь чухал нээлт болсон. Турк-Монголын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү түүх, соёлын өвийн нээлт нь манай хоёр улсын түүхэнд шинэ хуудас нэмж байгааг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү түүхэн чухал ач холбогдолтой мэдээлэл сонсоход туйлын баяртай байна гээд түүх, соёлын өвийн чухал хэсэг болсон эдгээр хөшөө дурсгалт газар нь манай хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн чухал талбар байх болно гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top