x

Н.Алтанхуяг: Ж.Мөнхбатад мэдлэг алга, боловсрол алга, хариулт ч алга

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж буй.

Чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би асуултдаа хариулт авахгүй байна. Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргаж байгаа нь захиалгатай юм шиг байна, хоёрт Үндсэн хууль, гуравдугаарт процедур зөрчсөн байна" хэмээн асуулт тавив. Түүний асуултад УИХ-ын ТББХ-ны дарга Ж.Мөнхбат "Цэц бол өөрсдийн тайлбарт Үндсэн хуулийн 64.1-г ярьж байгаа юм. Энэ заалтыг хэлж байгаа юм. Маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцэд бий гэдгийг хэлж байгаа юм. Н.Алтанхуяг гишүүний ярьж байгаатай адил зүйлийг олон хүн ярьж байна. Манай ажлын хэсэг байнгын хорооны хуралдаанаар ярьж байгаад Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэх тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулахаар оруулж ирж байна. Үүгээр цаашдаа ийм жишгийг халах ажлыг хийж байна. Одоо гаргасан тогтоолтой холбоотой асуудлыг бид яалтай билээ. Асуудал ярихад асуудалтай болчихоод байна" хэмээн хариулав.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ж.Мөнхбат аа танд мэдлэг алга, боловсрол алга, хариулт ч алга. Та хэд Сүхбаатарын талбайд үстэй дээл өмсөөд баахан дүвчигнэсний чинь гор ингэж гарч байна. Юмыг битгий ингэж туйлшруулж бай. Танаас би Үндсэн хуулийн шинжтэй асуулт асууж байхад юу ч хариулж чадахгүй. Тэгээд байнгын хорооны дарга царайлаад. Монгол Улсын Үндсэн хуулиар оролдож болохгүй ээ. Ийм жишиг хэрхэвч тогтоож болохгүй. Хамгийн хатуу муу юм хийх гэж байна. Би дахиад хүсэлтээ хэлье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа яриад завсарлага аваадхаач. Үндсэн хуулиа, эх орноо ингэж самарч болохгүй. Завсарлага аваад дахиад нэг ярилц" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top