x

ТББХ: Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулиудыг хэлэлцэж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, энэ хуулийг дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Цэцээс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа нар шүүмжлэлтэй байр сууринаас хандаж, "Үндсэн хуулийн хулгай хийж байна" гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны Наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол, Японы компаниуд өндөр технологийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэв 2 цаг 55 мин Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ 2 цаг 57 мин Дархан-Уул аймагт менингококкт халдвар бүртгэгджээ 3 цаг 6 мин "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг өвлүүлэх, шинээр эзэмшүүлэх шийдвэр ирэх долоо хоногт гарна 3 цаг 7 мин ЗГ: Дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд гарах боломж бүрдлээ 3 цаг 8 мин ЗГ: "Албаны нууц"-д хамаарах 894 мэдээллийг ил болгоно 3 цаг 9 мин "Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдуулав 3 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 3 цаг 11 мин Б.Одбаяр: АН-ын шинэчлэл бусад намын хүч зузаатгал болж болохгүй 3 цаг 40 мин УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тогтоожээ 3 цаг 58 мин Б.Жавхлан: 500 сая долларын бондыг хүү багатай гаргаж, эрсдлийг буурууллаа 4 цаг 18 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн парламентын гишүүдтэй уулзав 5 цаг 54 мин Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 5 цаг 55 мин 60 жил хувийн цуглуулгад нуугдсан Рембрандтын эрдэнэ олон нийтийн хүртээл болно 6 цаг 0 мин Чөлөөт бөхийн олимпын жингүүдийн “Шилдэг 8” анхдугаар тэмцээн Эрдэнэтэд эхэллээ 6 цаг 20 мин Ш.Энхийн-Од NCAA-гийн замналаа өндөрлүүлж, мэргэжлийн сагсан бөмбөг рүү алхаж байна 6 цаг 21 мин Өвлийн аялал жуулчлалын бэлгэдэл "Хөх сувд" наадам өнөөдөр өндөрлөнө 7 цаг 22 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ 7 цаг 27 мин 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл эхэллээ 7 цаг 28 мин Улаанбаатар хотын 18 байршилд олон түвшний уулзвар, нүхэн гарц барина 7 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө...
Top