x

Гашуунсухайт, Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцлоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өнөөдөр албан уулзалтуудаар үргэлжилж байна. 

Айлчлалын хүрээнд өнөөдөр зарим гэрээ хэлэлцээрийг баталгаажууллаа.

Үүнд: 

  • Хилийн хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протоколд ГЕГ-ын газрын дарга Б.Асралт, БНХАУ-ыг төлөөлж Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурав. 

  • Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн үндэсний хороо хооронд Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо урьдчилан гарын үсэг зурсныг Монголын талыг төлөөлж Монгол Улсын ЗТХ-ийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй ёслон баталлаа.

Гарын үсэг зурах үйл ажиллагааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И  нар хамтарсан мэдээлэл хийлээ. 

Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНХАУ-ын  Гадаад хэргийн сайд эрхэмсэг, ноён Ван И-тай Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хоёр талын хүчин чармайлтаар цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. Манай хоёр улс, цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааны бүхий л салбарт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдыг дүгнэж цаашдын чиг хандлага, дээд өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцлаа. Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай найрсаг хөршийн хувьд харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж бүхий л салбарт харилцаагаа гүнзгийрүүлэхээ талууд нотлосон. Хилийн боомтыг төмөр замаар холбож шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг онцолж цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.

Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт, Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээг байгуулахаар тохиролцлоо.

Ханги мандал боомтын төмөр замаар холбох манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч холбогдох байгууллагуудтай ярилцахаар тохиролцсон. Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх хилийн боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа. Мөн "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Хятад улсад суралцаж байгаа монгол оюутнуудын хичээлийг танхимаар хичээллүүлэхээр тохиролцож иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцлаа. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын харилцан хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна. Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид үр өгөөжтэй, үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И "Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хотын барилгууд их өөрчлөгдөж, өргөжин тэлсэн байна. Харахад сайхан байлаа. Мөн Монгол Улсын тал нутгийн их газарт ирээд  эрч хүч мэдэрлээ. Сайн хөршийн хувьд Хятад, Монгол Улсын гаргаж байгаа ахиц дэвшилд маш их баярлаж байна. Хятад, Монгол сайн хөршийн хувьд бэрхшээлийг даван туулсаар ирсэн. Хятадын талаас дэвшүүлж байгаа "Бүс ба зам" "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", Монголын талаас дэвшүүлж байгаа "Талын зам" болон "Шинэ сэргэлтийн бодлог"-ыг хамтдаа хэрэгжүүлж Хятад, Монголын харилцаанд хүч нэмнэ. Талууд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэж ирсэн.

Хоёр талын язгуур эрх ашгийг хүндэтгэж байна. Монголын тал "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд Тайвань, Төвөд, Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг бид сайшааж байна. Маш их талархаж байна.

Эрдэнбүрэнгийн УЦС-ын ажлыг урагшлуулахад хамтран ажиллана. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, цэвэршүүлэх байгууламж зэрэг төсөлд хөрөнгө оруулахаар боллоо. Монголын талаас 1 тэрбум мод тарих санаачлалыг эхлүүлсэн бол  Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилгыг гаргасан. Хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтлоо" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 55 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 1 цаг 9 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2 цаг 15 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 3 цаг 2 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 3 цаг 20 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 5 цаг 25 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 7 цаг 9 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 7 цаг 36 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 10 цаг 18 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 10 цаг 29 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 10 цаг 45 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 10 цаг 57 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 11 цаг 3 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 11 цаг 9 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 11 цаг 13 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top