x

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолоор Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. 

Тэгвэл алын хэсгээс энэ сарын 4-ний өдөр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхалгүй, авлигагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө Ажлын хэсгээс онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглээд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд маань идэвх санаачлагатай ажиллаж буйд талархлаа илэрхийлсэн.

Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцов.

Хэлэлцүүлгээр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцэж, төсөлд эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдийн саналыг тусгахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top