x

Ардчилсан нам Австрали улстай хамтран ажиллана

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Австрали улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйт Смитийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Мөн шинээр томилогдсон элчин сайдад баяр хүргээд, Монгол оронд ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Австрали улсын Засгийн газар, элчин сайдуудад гүнээ талархаж явдгаа илэрхийллээ.

Мөн Австрали улс анх 1972 оны есдүгээр сарын 15-нд Монгол Улстай дипломат харилцаа тогтоож байсан бол энэ жил 50 жилийн ой тохиож байна. 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэл гарснаас хойш хоёр талын харилцаа идэвхтэй хөгжиж ирсэн. Хөгжлийн тусламж, Монгол улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаанд манай хоёр улсын харилцааны гол чиглэл төвлөрч байна. Мөн улс төрийн харилцаа гүнзгийрч байгаад сайшаалтай байгаагаа онцоллоо.

Уулзалтаар Ардчилсан нам, Австрали улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын чиглэлээр хамтарч ажиллах, Ардчилсан намын сонгуульт гишүүдийг Австрали улсын Хөгжлийн хөтөлбөрт хамруулах, түүнчлэн УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалт ажил хэрэгч байдалд өрнөж, үзэл баримтлал үнэт зүйл нэгтэйн хувьд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов. Австрали улсын элчин сайд хатагтай Кэйти Смит цаашид Ардчилсан намтай хамтын ажиллагаагаа нягт өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байх болно.

Мөн “Гадаад нөхцөл байдалтай уялдуулан Ардчилсан нам богино хугацаанд хүчтэй болоосой, ардчилсан үзэл санаагаа тууштай хамгаалж, 2024 оны сонгуульд нэгдмэл байр суурьтай оролцоно гэдэгт найдаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top