x

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ардын хувьсгалын 100, 101 жил, Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 

Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, алдар суутан олноор төрөн гарсныг тэмдэглэлээ.

Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд Ази, Европыг холбох төмөр замын зүүн бүсийн коридор барих, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэх, ингэснээр Монгол, Орос, Хятад гурван улстай холбогдох, далайд гарах дөт зам бий болгохыг төр, засгийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ.

Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулж өгөвзураг

Мөн Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулан өгч, эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Эрхэс номон далай” Төрийн бус байгууллагын их эмч Батжаргалын Цогтсайхан;

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатын ахмад ажилтан Пунцагийн Эрдэнэцогт;

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Дарьганга Арт” нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагын тэргүүн Ёндонгийн Бадарч;

Гавьяат багш цолоор:

  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ахмад багш Гомбожавын Энх-Оюун;

Гавьяат малчин цолоор:

  • Монгол Улсын хошой аварга Рагчаагийн Мөнхтөр;

Сүхбаатарын одонгоор:

  • Малчин Сайнбаярын Мажигсүрэн;

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Аймгийн хөгжимт жүжгийн театрын дарга асан Шаравжамцын Цолмон;
  • “Тал булаг”-ийн уурхайн ахмад ажилтан Чоймчигийн Моондой;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахмад ажилтан Дамбаравчигийн Мижиддорж;
  • Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Доржпүрэвийн Хосбаяр;
  • Аймгийн Засаг дарга Манлайбаатарын Идэрбат;
  • “Сэвүүн Ундрам тал” ХХК-ийн үйлдвэрийн дарга Банзрагчийн Гантулга;

Алтан гадас одонгоор:

  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын нярав Сэвжидийн Алимаа;
  • Аймгийн нисэх буудлын нягтлан бодогч Үржингийн Эрдэнэбаяр;
  • Оёдолчин Дагдангийн Ичинхорлоо;
  • Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн ахмад багш Лувсандамдингийн Оюунгэрэл;
  • “Эм би би си” ХХК-ийн ерөнхий захирал Намсрайн Лхагвабаатар;
  • “Цайрт минерал” ХХК-ийн механикч Дугаржавын Гансүх;
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Дамдинжавын Барцэцэг;

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Сүхээгийн Баянмөнх;
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Мандалын Оюунтөгс;
  • Аймгийн угсаатны музейн захирал Дуламсүрэнгийн Ариундэлгэр;

Цэргийн хүндэт медалиар:

  • Онцгой байдлын газрын орлогч дарга Сүхбаатарын Ганбат нарыг шагналаа.зураг

зураг

зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон ар гэр, хамт олонд нь баяр хүргэлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top