x

Монголын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх санамж бичиг байгууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах зарим санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

“Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах санамж бичигт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад “Темасек” олон улсын сангаас 232,420 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Мөн сургалтын зардлын тодорхой хэсэг буюу 86,600 сингапур долларын санхүүжилтийг БХБЯ хариуцахаар тусгажээ.

Энэ хүрээнд төрийн орон сууцны тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох, орон сууцны санхүүжилтийг нийгмийн даатгалын тогтолцоотой уялдуулах, эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

Мөн “Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай” санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсад хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо бий болсноор тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тодорхой хувийг даатгуулагч бүрд бүрэн хуримтлуулах, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банканд байршуулах зэргээр хөрөнгө оруулалтад оруулах, ипотекийн зээлд хамрагдах даатгуулагч ипотекийн зээлийн урьдчилгаагаа бүрдүүлэх, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын зарим хэсгийг өөрийн хуримтлалаас авах зэрэг боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр, энэхүү албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар байлцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.162.214)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top