x

Б.Жавхлан: Манай улс БНХАУ-д нэг тэрбум ам.долларын зээл төлнө

Монгол Улсын Их Хурал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. 

Энэ үеэр Монгол улсын өрийн нөхцөл байдал, бүтцийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Засгийн газрын өрийн менежмент бүтцийг зах зээлд ил тод тайлагнаж хэлэлцүүлнэ. Энэ хүрээнд эхний танилцуулгыг хийж байна.

Манай улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 224 хувьтай тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын болон Өрийн удирдлагын тухай хуулиар улсын нийт өр болон Засгийн газрын өрийг тодорхойлсон байдаг.

  • Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар,

  • Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар

  • Арилжааны банкны өр 1.6 тэрбум ам.доллар,

  • Аж ахуйн нэгжүүдийн өр 21 тэрбум ам.доллар байгаагаас Оюутолгойн өр 12.5 тэрбум ам.доллар байна.

2010 оноос хойш манай улсын нийт гадаад өр 4.5 дахин нэмэгдсэн" гэлээ. 

Мөн тэрээр өрийн бүтцийн талаар "Нийт өрөөс 5.7 тэрбум ам.доллар нь гадаад зээл буюу хөгжлийн зээл юм. 2.6 тэрбум ам.доллар нь гадаад бондын богино хугацаатай өр байна.

1990 оноос хойш 25-40 жил хүртэлх хугацаатай хөгжлийн зээл авч эхэлсэн.

  • 1990-2000 оны хооронд 460 сая ам.долларын зээл

  • 2001-2010 оны хооронд нэг тэрбум ам.долларын зээл

  • 2011-2021 онд дийлэнх буюу 4.2 тэрбум ам.долларын зээл авсан

Зээлдүүлэгчийн хувьд Азийн хөгжлийн болон Дэлхийн банк гэсэн хоёр гол институт байна. Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар, Дэлхийн банкных 800 сая ам.доллар байна.

Япон улсаас 1.2 тэрбум, БНХАУ-аас нэг тэрбум, БНСУ-аас 155 сая, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 110.5 сая ам.долларын зээл авсан. 

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрөөс 137 сая ам.доллар үлдсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард хугацаа нь дуусна. Төсөвт төлөх талаар тусгасан.

Гэрэгэ бондыг төлөх хугацаа 2023 онд бол Хуралдай бонд 2024 онд, Номад бонд 2026 онд төлөгдөхөөр байна.

Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад манай улсын гадаад өрийн хэмжээ өндөр байдаг. Үйлдвэрлэгч орон биш учраас гадаад өр их өндөр байгаа юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.162.214)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top