x

Д.Ганбат: Ганцхан намтай юм шиг асуудалд хандаж, нэг нам дангаар өөрчлөлт оруулж байгаа нь буруу

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонсжээ. М

эдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулсан байна.

УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна. Тиймээс иргэддээ маш сайн ойлголт өгч байж, ҮХНӨ-ийг хэлэлцэх шаардлагатайг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцоллоо.

Үндсэн хуульд,

  1. Хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах,

  2. Парламентын чадавх, засаглалыг сайжруулах,

  3. Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах,

  4. Төрийн сүлд өөрчлөх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар гишүүд ярьж, иргэдийн саналыг сонсох удирдамжтай явжээ.

С.Одонтуяа гишүүний хувьд, иргэдтэй хийсэн уулзалт дээр цаазын ялыг халах асуудал ихээхэн маргаантай байсан гэв. Нэг хэсэг нь Үндсэн хуульд цаазын ялыг халах тухай хатуу заалт оруулах шаардлагагүй,одоогийн жишгээрээ явах ёстой гэж үзсэн бол нөгөө хэсэг нь цаазын ял байх ёстой гэжээ. Түүнчлэн төрийн сүлд өөрчлөх чухал бус, төрийн бодлогоо зөв болгож улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг онцлон дайжээ.

Сонгуулийн тогтолцооны хувьд мажоритар тогтолцоог халахад санал нэгдэж, гол нь парламентын чадавхи хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Төрийн эрхийг нам барьж байгаа учраас намууд хариуцлагатай институт болж төлөвших нь чухал байгааг уулзалтанд оролцсон иргэд хэлжээ. Харин хүн амын дунд хэт төвлөрөл явагдсан энэ үед хил орчмын сумдыг нэгтгэж болохгүй, газар нутаг эзгүйднэ, харин төв сууринтай ойрхон жижиг сумдыг нэгтгэж болох юм гэсэн байр суурийг иргэд илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Үндсэн хуулийн үзэл санаагаар бол хүн амьд явах эрхтэй. Ямар ч шалтгаантай байсан төр иргэнийхээ амийг бусниулж болохгүй. Дэлхийн 193 улсын 55-д нь цаазын ял үйлчилж, бусад улс энэ ялыг аль хэдийн халсан. Ер нь Үндсэн хуульд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж, урсгалаар хандаж өөрчлөлт оруулж болохгүй. Ганцхан намтай юм шиг асуудалд хандаж, нэг нам дангаар өөрчлөлт оруулж байгаа нь буруу" гэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Бүлгийн зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр барьцаалж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ би намын даргын хувьд УИХ-ын даргад биечилж хэлсэн. Ордны хуйвалдаанаар гишүүдийн хоорондын наймаа маягаар ҮХНӨ-ийг шийдэх гэж байгаа бол үүнийг Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт бол тусгаар тогтнолын асуудал. Үүнийг хэрвээ хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хангах хэрэгсэл болгох гэж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ардчилсан нам оролцохгүй, хатуу эсэргүүцэн тэмцэх болно".

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өмнө нь 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд Ардчилсан нам бүлэггүй байсан учраас ардчиллын зарчим болон үзэл баримтлалынхаа хүрээнд хүссэн өөрчлөлтөө оруулж чадаагүй. Өнөөгийн өөрчлөлтийг ч нэг нам дангаар хийх гэж байна. МАН Үндсэн хуулийн үгэнд захирагдаад байх юм. Ерөнхий үзэл санаанд нь захирагдах ёстой. Тухайлбал, сум байна гэснээс заавал 330 сумтай байна гэж заагаагүй. Засаг захиргааны нэгжийн хуулиар зохицуулаад явах боломжтой. Сонгуулийн холимог тогтолцоог АН дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бус, Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа хийж, 2016 оны алдааг залруулах замаар хийж болно. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн манаач байх ажлаа хиймээр байна" гэлээ.

Ардчилсан намын тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл албан ёсоор гараагүй байгаа учир урьдчилж байр суурь илэрхийлэх боломжгүй юм. Иймд өнөөдөр зөвхөн мэдээлэл сонсож, санал солилцож байгаа гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн өргөтгөсөн хурлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг сонсох төлөвлөгөөтэй байсан. Гэвч хууль санаачилагч бүлгийн хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй, санаачилсан хуулийнхаа танилцуулгыг хийгээгүй тул асуудлыг хойшлуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top