x

Дэлхийн бестселлер: Пүүзэнд дурлагч

Өнөөдөр номын хорхойтон уншигчиддаа хүргэх сайхан мэдээ байгаа нь Юнайтед Бизнес Ривью –гээс 2018 онд Бизнесийн боловсролыг дэмжих зорилгоор дөрвөн шинэ олон улсын шилдэг, сонирхолтой номнууд хэвлэж гаргахаар төлөвлөснөөс энэ удаа Найк брэндийг үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд Дурлагч” номыг уншигчиддаа өргөн барихад бэлэн болжээ.

Найкыг бүтээсэн Найт бизнесийн хөлгүй их далайд өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, авьяас билэгтэй нөхдийн хамт зөвхөн итгэл найдвар гэх хөлөг онгоцтой өрнүүлсэн урьд хожид хэзээ ч ам нээж байгаагүй аялалын түүхээ спорт, номын хорхойтнууд болон старт-ап, энтрепренерүүдтэй хуваалцсан байна. 

Түүний Нью Йорк Таймсын #1 хамгийн их борлуулалттай номын талаар тэрбумтан Билл Гэйтс хэлэхдээ “Энгийн, илэн далангүй, үнэхээр бизнест амжилт олох жинхэнэ замнал ямар байдгийг яруу тод харуулжээ. Алдаа, төөрөгдлөөр дүүрэн, эцэс төгсгөлгүй мэт чармайлт болон золиослол дунд өрнүүлсэн түүний цадиггүй, амь өрссөн, задгай аялал. Цөөхөн гүйцэтгэх захирлууд л туулж чадах зүйлийг Фил Найт туулжээ. Фил Найт уншигчдад ямарваа нэгэн зүйлийн талаар сургах гэсэнгүй харин өөрөө гайхалтай зүйл бүтээж чадсан түүхээ ний нуугүй өгүүлсэн байна. Энэ бол гайхалтай түүх.” хэмээн өөрийн уламжлалт заавал унших номынхоо жагсаалтын эхэнд нэрлэсэн бол талбайн теннисийн алдарт тамирчин, Нью Йорк Таймсын Бестселлер Open номын зохиогч Андре Агасси хэлэхдээ “Би Фил Найтыг бага байхаасаа л мэддэг ч түүний энэ гайхалтай, сайхан, дотно номыг нээж унших хүртлээ сайн мэддэггүй байжээ. Найкыг хүртэл шүү. Би пүүз, хувцас, хэрэглэлийг нь бахдалтайгаар өмсөж хэрэглэж ирсэн ч свүүш хэмээх лого болгоны ард хичнээн тод томруун инновацийн түүх, амьдрах чадвар, амжилт байсныг сайн ухаараагүй байсан байна. Үнэн сэтгэлээсээ, хөгжилтэй, уран өгүүлэмжтэй энэ намтар бол спортод хайртай гэхдээ түүнээс илүүтэй намтар унших дуртай хүмүүст яг зориулсан намтар юм.” гэжээ.

Урамыг нь хугалахаар ууцыг нь хугал хэмээх ардын ухаант үгтэй бидэнд “Пүүзэнд Дурлагч” ном бол зөвхөн спортын хорхойтнуудаас гадна бизнес хөл тавьсан нэгэнд болон залуучуудад үнэт сургамж өгөх онц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрлах намтар болжээ. Хүн бүрт ялангуяа залуу хүн бүр заавал унших ёстой номын нэг гэж бодогдсоноо нуух юун.

Стэнфордын Бизнесийн Сургуулийг дөнгөж дүүргэж будаг нь ханхалсан эрэл хайгуулч, цэл залуухан Фил Найт ааваасаа тавин доллар зээлэн Японоос сайн чанартай, хямд үнэтэй пүүз импортлох энгийн зорилготой өөрийн гарааны компаниа байгуулж байв. 1964 онд өөрийн Plymounth Valiant машины арын тээшнээс пүүзээ борлуулж эхэлснээр эхний жилдээ 8000 долларын ашигтай ажиллаж байсан бол өнөөдөр Nike-ын жилийн орлого нь 30 тэрбум доллар давсан юм. Гарааны бизнесүүдийн эрин үед Nike бусад компаниудаас хамгийн түрүүнд алтан жишгийг тогтоож өндөрлөгт хүрч чадсан төдийгүй свүүш лого нь дэлхийн аль ч өнцөг буланд танигдсан, спорт болон хувцас загварын түүхэнд тод томруун өөрчлөлтийг авчирсан билэг тэмдэг болсон билээ. 

Гэвч свүүш хэмээх логоны цаана Фил Найт дандаа нууцлаг нэгэн хэвээрээ үлдсээр ирсэн байдаг. Харин одоо тэрээр анх удаа энэхүү илэн далангүй, даруухан, зоримог, хөгжилтэй хэрнээ ухаалаг намтараа эхнээс нь хүүрнэн өгүүлсэн байна. 

Энэ бүх түүх түүнийг хорин дөрөвхөн насанд нь дэлхийг тойрохоор үүргэвчээ үүрэн Ази, Европ болон Африкын улс орнуудаар аялж амьдралд тулгарах Агуу Асуултуудын эрэлт мордох амьдралын салаа замын уулзвараас эхэлсэн байдаг бөгөөд томоохон компаниудад ажилд орохын оронд хэвшмэл бус хандлагыг сонгож өөрийн эрс өөр, эрч хүчтэй бизнесийг эхлүүлэхээр шийдсэн байдаг. 

Найт түүний эхэн үеийн амжилтын хажуугаар сүйрүүлэм сааталууд, өршөөлгүй өрсөлдөгчид, тоо томшгүй эргэлзэгчид, үзэн ядагчид болон дайсагнасан банкирууд зэрэг маш олон эрсдэл, итгэл мохоом уналтууд түүнийг мөрөөдлөөс нь зааглах ангал мэт оршсоор байв. Гэвч энэ бүхний эцэст тэрээр өөрийн анхны хамтрагч, гүйлтийн дасгалжуулагч омголон бөгөөд онцгой нэгэн Билл Боуверман болон анхны ажилчид, эрээвэр хураавар нөхдүүд хожим нийлж зангидсан гар шиг ах дүүсийн холбоо торниулж чадсан харилцааг эргэн дурссан болно. Тэд хамтдаа нэг зорилгоор амьсгалахын ер бусын хүчийг ашиглан өнөөгийн спортын амьдралын итгэл найдвар, түүхийг өөрчилсөн амин сүнс нь болж чадсан байна. 

Дэлхийн хамгийн нөлөө бүхий гүйцэтгэх удирдлагуудын нэг ФИЛ НАЙТ нь Найк корпорацийн үүсгэн байгуулагч бөгөөд 1964-2004 хүртэл Гүйцэтгэх Захирал болон 2016 хүртэл Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргын үүрэгт ажлыг хашсан юм. Тэрээр одоо эхнэр Пеннигийн хамт Орегон мужид амар жимэр амьдарч байна. 

Энэхүү Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай Бестселлер мөн www.goodreads.com-н дэлхий даяарх номын хорхойтнууд, уншигчдын сайшаал хүртсэн хамгийн өндөр үнэлгээтэй 2016 оны шилдэг ном, 2017 оны турш хамгийн олон удаа уншигдаж байгаа Найтын намтар нь хүүхэд залуучууд, бизнест хөл тавьж буй энтрепренерүүд болон амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхэнд дуртай хүн бүрийн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. 

2018.03.26

Б.Батзаяа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суурь хураамжаас чөлөөлнө 40 мин Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолтыг тэнцээгээр өндөрлүүллээ 41 мин “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо 42 мин Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо 43 мин Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдгүүдийг төрийн дээд шагналаар шагналаа 44 мин “Улаанбаатар марафон-2025” уралдаанд 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ 46 мин Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа 47 мин Google “Veo 3” загварыг танилцуулж, хиймэл оюун ухаант видео бүтээлийг шинэ шатанд гаргалаа 48 мин “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь 49 мин Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв 49 мин Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна 54 мин “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 55 мин Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна, АН-ыг засагт засагт байлгаад өгөөч гэж гуйхгүй 2 цаг 14 мин Архангайд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлнэ 3 цаг 40 мин УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн дурангийн мэс засал хийв 3 цаг 41 мин Авлигатай тэмцэх газар нэг долоо хоногт 50 өргөдөл, 164 дуудлага хүлээн авчээ 3 цаг 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезид албан ёсны айлчлал хийж байна 3 цаг 43 мин “Хашаандаа таван мод тарья” аян эхэллээ 3 цаг 44 мин Татварын ерөнхий газар жендэрийн гэрчилгээний болзол хангаж, олон улсад тэргүүллээ 3 цаг 45 мин Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтээр СЕХ тэргүүлжээ 3 цаг 46 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах ху... “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр э... АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газр... “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” с... “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигий... АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ
Top