x

Цагдаагийнхан Э.Бат-Үүлийг "Босоо Хөх"-ийнхнөөс хамгаалж чадах уу?

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр 12.00 цагаас хотын Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар зарласан. Өмнөх удаа зохион байгуулсан “Монголоо Белорусс болгохгүй” цуглааны үеэр “Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн цуглааныг зохион байгуулагчид руу дайрч, Төрийн шагналт Ж.Сосорбарам руу гурил цацаж танхайрсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага Х.Бээжин гэдэг хүн дээр хавтаст хэрэг нээгээд удаж байгаа ч одоо хэр нь хэрэг нь шийдвэрлэгдээгүй.

Харин ч Х.Бээжин үүний дараа ялсан баатрын дүртэй хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “25-нд болон цуглаан дээр дахин очиж Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг жинхэнээсээ сургаж өгнө. Энэ удаа ташууртай очино” хэмээн андгайлсан билээ. Тэгэхээр энэ удаагийн цуглаан өмнөхөөсөө ч илүү гарз хохиролтой тусч магадгүй. Тийм болохоор энэ удаа (урьд нь яахав, бэлтгэлгүй байсан юм байж гэж бодъё) манай цагдаагийн байгууллага цуглаанд оролцогсдыг “Босоо Хөх Монгол”-ынхноос хэрхэн хамгаалах нь сонирхолтой байна. Хамгаалах үүрэг нь хуулиараа бий боловч яагаад ч юм манай цагдаагийнхан энэ хөдөлгөөнүүдтэй тийм нэг учир битүүлэг харилцаатай.

Ер нь бол цагдаагийн байгууллага аливаа жагсаал, цуглааны үеэр хоёр төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Эхнийх нь жагсаал цуглаанд оролцогч нар өөрсдөө хязгаарыг давж үймээн самуун үүсгэх вий, хоёрдугаарт тэдэн лүү гаднаас ямар нэг байдлаар халдаж, аюулгүй байдалд нь эрсдэл, хохирол учруулах вий гэдгээс сэрэмжилж, хоёр талаас нь хамгаалалт хийх үүрэгтэй. Харамсалтай нь манайхан эхний үүргээ маш сайн гүйцэтгэдэг, тэр ч байтугай хэтрүүлэн гүйцэтгэснээс бол хүний эрхийн дайсан болчих гээд байдаг талтай.

Өмнө нь оюутан залуусын тайван жагсаал дээрээс 70 гаруй оюутныг шалтгаангүйгээр баривчлан авч явсныхаа төлөө маргааш өглөө нь Ерөнхий сайд нь өөрийн биеэр цагдаагийн бие бүрэлдэхүүний өмнөөс уучлал гуйхад хүрсэн билээ. Гэтэл үүнд хариуцлага хүлээх ёстой цагдаагийн дарга нь удалгүй гаднын оронд Элчин консулаар томилогдох тухай яриа үүсээд явж байсан. Хэн ч батлаагүй боловч бас үгүйсгээгүй. Хариуцлагыг ингэж тооцдог бол ч юу ярих вэ. Яг нэг хоёр үзүүртэй зүү, зүү...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 1 цаг 33 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 3 цаг 22 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 5 цаг 54 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 44 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 26 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 7 цаг 33 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цаг 0 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 8 цаг 39 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 23 цаг 44 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж...
Top