x

Ажил хаялтаар улс төр хийх хэрэгтэй, намууд аа!

Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Үйлдвэрчний эвлэл хамгийн сүүлд улсын хэмжээнд 130 сургууль, цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн тухай мэдээлсэн. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ тоог бууруулж, 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаясан гэв. Үүнээс 56 нь нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд юм байна. Ийнхүү хоёр талаас гаргаж байгаа тоо баримт зөрүүтэй байгаа ч ажил хаялтад оролцож байгаа сургууль, цэцэрлэгүүд, багш нарын тоо нэмэгдсээр байгаа нь бол бодитой зүйл. Хичээлийн эхний өдөр Ц.Цогзолмаа сайд “12-хон сургууль ажил хаясан” гэж мэдэгдсэн шүү дээ.

Ажил хаясан багш нарыг эсэргүүцэх аав ээжүүдийн холбоо ч билүү, сүлжээ ч билүү хэсэг иргэд “Ажил хаялтын улмаас 300 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна” гэв. Энэ тоо үнэн бол Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын бараг тал хувь нь гэсэн үг. Засгийн газар, багш нарын хооронд үүссэн зөрчилдөөнөөс болж энэ тооны хүүхэд сурах эрхээ хасуулаад байна. Үүнийг дан ганц багш нартай холбож үзэх аргагүй. Нөгөө талд нь ажил олгогчийн үүрэг гэж бас бий.

Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээллийг үзвэл ажил хаясан багш нарын ард сөрөг хүчний намууд тэднийг дэмжиж байгаа гэнэ. Ажил хаялт эхэлсэн өдөр “АН-ын дарга С.Эрдэнэ багш нарын ажил хаялтыг санхүүжүүлсэн, АН ялсан дүүргүүдэд багш нар ажил хаяж байна” гэсэн билээ. Харин сүүлийн хоёр өдөр МАХН-ын нэр багш нарын ажил хаялтын ард хавчуулагдаж эхэллээ. Энэ нь Үйлдвэрчний эвлэл ажил хаялтыг удирдаж (Боловсрол, шинжлэх ухааны үйлвэрчний эвлэлийн холбоо ажил хаялтыг анх зохион байгуулсан) эхэлсэнтэй холбоотой.

Үүнийг далимдуулаад “Улс төрийн намуудтай л ганзага нийлбэл тэмцэл чинь дууслаа шүү, багш нар аа” гэсэн гэнэн маягийн ухуулга олон нийтийн сүлжээ, хэвлэлийн мэдээгээр урсаж эхлэв. Хэрэвзээ МАХН, эсвэл Үйлдвэрчний эвлэл оролцоогүй бол багш нар юу юугүй ялаад гараад ирэх байсан юм гэнэ. “Өөрсдөө эрх барьж байхдаа эдийн засгаа унагачаад” гэх маягийн сөрөг давшилтууд ч явж байна. Бодвол АН-д хаяглаж байгаа бололтой. Багш нарт ямар засаг барьсан удаа байх биш.

Үнэндээ бол анх ажил хаялт эхэлсэн өдрөөс л “Багш нар Засгийн газрыг унагах гэсэн улстөрчдийн гар хол боллоо”, эсвэл “Цалингаа нэмүүлэхийн төлөө хүүхдүүдээ золиосолж байгаа ийм арчаагүй хүмүүс багш байх эрхтэй юу?” гэсэн сөрөг дайралтуудыг нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттай явуулсан. Засгийн газар ажил хаясан багш нартай уулзаж, зөвшилцөлд хүрэх арга зам, дундын хувилбар хайхын оронд эцэг эхчүүдийн нэрээр эсрэг акци зохион байгуулж эхэлсэн. Ийм тохиолдолд парламентын гадна байгаа, дотор байгаа сөрөг намууд бүгд үүнийг эсэргүүцэх ёстой. Эрх баригчдын эсрэг босгосон овоо болон дээр очиж суух нь сөрөг хүчний үүрэг. АН лав энэ боломжийг ашиглаагүй. МАХН үүнийг ашиглаж эхэлсэн бол харин ч сайн хэрэг. Хэрэвзээ (АН шиг) эрх барьж байгаа намын хамжлага аятай хэлсэн, хийсэн болгоныг нь дуугүй хүлээн зөвшөөрөөд явбал улс төрийн сөрөг хүчин гэж үзэгдэхгүй. Харин ч улс төр хийхгүй бол илүү инээдэмтэй харагдана. Яг үнэндээ УИХ-ын сонгууль болсноор хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч, парламент бүрэн эрхийнхээ хугацааны талаас илүү үдчихээд "Та нар өөрсдөө эдийн засгаа унагачихаад" гэж хэлэх эрх МАН-д байхгүй. Одоо өмнөх Засгийн газруудын биш, өөрсдийнх нь Засгийн газруудын үйл ажиллагаа шүүгдэнэ. Сонгууль ямар өчигдөр болсон биш дээ.

Дахин хэлэхэд багш нарын ажил хаялтаар улс төр хийж болно. Засгийн газрыг огцруулсан ч болно. Засгийн газар бүрэн бүтэн ажиллах нь эрх баригч намын асуудал болохоос сөрөг хүчний үүрэг биш. Тэгээд ч багш нарыг “Улс төр хийлээ” гэж буруутгах нь угаасаа гэнэн зүйл. Улс төр гэж зөвхөн засгийн эрхийн төлөө хэдэн намыг хэлдэггүй. Ардчилсан нийгэмд эрх ашгийнхаа төлөө тэмцэж байгаа, нэгдэж байгаа хүн бүр улс төрийн оролцогчид. Улс төрчдөд, эрх баригчдад үзүүлж байгаа шахалт, тавьж байгаа шаардлага болгон улс төрийн шаардлага мөн. Ажил хаялт бол багш нар, боловсролын салбарынхны өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэсэн улс төрийн тэмцэл. Харамсалтай нь манайхан улс төр гэдэг үгийн дан ганц ар талыг хардаг, улстөрчдийн найруулсан хорт ундаа гэж итгэдэг. Улс төр гэдэг үгний хамгийн энгийн утга, ил байгаа зүйлийг нь олж хардаггүй.

Б.СЭМҮҮН

Зургийг: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 7 цаг 25 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 11 цаг 31 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 11 цаг 32 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 12 цаг 27 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 12 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 12 цаг 43 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 12 цаг 45 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 12 цаг 45 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 12 цаг 46 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 13 цаг 6 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 13 цаг 25 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 13 цаг 35 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 13 цаг 51 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 14 цаг 43 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 14 цаг 43 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 14 цаг 44 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 14 цаг 47 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 14 цаг 50 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 14 цаг 51 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 14 цаг 52 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top