x

С.Баярцогт: Би өөрийгөө болон гэр бүлээ аваад явах чадавхитай

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, өөртэй нь холбоотой үүсээд байгаа асуудал болон бий болсон нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

-Миний талаар Ройтерс агентлагаар гарсан мэдээг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хэсэгчлэн болон бүтэн орчуулан хүргэсэн. Мөн манай намын шийдвэр гарч, намын гишүүнчлэлээс хассан талаараа мэдээлэл өгсөн. Намын дарга нарын шийдвэрээр намаас хассан. Энэ дагуу та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна. 

Маш олон хүнд эргэлзээ, хардлага байна. Энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Манай хууль хүчний байгууллагууд энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Би АНУ-д сурч байгаа хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эргэж ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна. 

Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш ес дэх жилдээ золгож байна. Энэ есөн жилд гэрээ байгуулсан хүмүүсийг хардах яриа тасраагүй. Швейцарийн “Credit Suisse”  банкинд надтай холбоотой данс байсан учраас шалгах нь зүйтэй. Яг үнэндээ Оюутолгойн гэрээ маш сайн гэрээ болсон. Гэхдээ төгс төгөлдөр гэрээ гэж дэлхийд байдаггүй, сайжруулахын тулд Монголын Засгийн газар хэлэлцээр байнга хийж байгаа. 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрэээг өөрчилсөн. Манай талын ашгийг тэрбум гаруй ам.доллараар сайжруулсан. Долоон жил тутамд хөрөнгө оруулалтын хүүгийн хэмжээг талуудад харилцан ашигтай байхаар хэлэлцэх ёстой гэдэг заалт оруулсан. Одоо 2018 онд Засгийн газар хүүгийн хэмжээг зохистой түвшинд байлгах талаар хэлэлцээр хийж байгаа. Рио Тинто дээр татварын торгууль тавьсан, тэрийг төлөхгүй гэж байгаа. Эдийн засгийн ийм асуудал гэрээ хэрэгжих 70 жилийн хугацаанд байнга яригдана.

Хувь хүнд тийм их мөнгө хэрэггүй. Сайхан амьдрана гэдэг хувь хүний хүсэл зоригоос шалтгаалдаг. Би Монголын төрд нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг олон удаа хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Хардах эрх хүн болгонд байгаа гэдэг уриан дор улс төрийн өрсөлдөөгчөө зайлуулах асуудал байж болохгүй. МУ-ын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон ийм том төслийн нэр хүндийг унагаах, зогсоох, оролцогч талыг өөрчлөх хүсэл гаднын улс орнууд, компаниудад байнга байдаг. 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюутолгойн гэрээг зурсан. 2009 оны аравугаар сарын 6-нд Стамбулд ОУВС-ийн намрын уулзалтан дээр ОХУ-д Монгол Улс өртэй гэдгийг албан ёсоор зарласан.

Монгол Улс хоёр том хөршийн дунд оршдог. Бид үндэсний эрх ашиг, аюулгүй байдлаа цэрэг дайны хүчээр баталгаажуулж чадахгүй ээ. Орчин үед тийм зүйл байхгүй. Зөвхөн эдийн засгийн аргаар баталгаажуулдаг. Монгол Улсын ҮАБ-ын үзэл баримтлалд 30:30:40 гэдэг зарчим бий. Хоёр хөршийн гадаад худалдааны эргэлт 30:30 хувь, үлдсэн 40 хувийг гуравдагч улстай хийх ёстой. Оюутолгой бол гуравдагч (Канад, Австрали) улсаас оруулсан хамгийн том хөрөнгө оруулагч. Оюутолгойн бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс татвараа төлж байгаа. Олон хүнийг ажлын байраар хангаж, маш их хэмжээний ноу хау, менежментийн туршлагыг Монголд авчирч байгаа. Монголд дэлхийн хоёр дахь том компани ажиллаж байна гэдэг нь Монголд хөрөнгө оруулж болох юм байна гэдэг итгэлийг гаднын хөрөнгө оруулагч нарт өгч байгаа. Мөнгөн дүнгээр үнэлж болохгүй ийм олон зүйл байгаа. Тиймээс Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс авлига авсан байна, үүгээр далимдуулаад хүчингүй болгоё, нэг оролцогчийг сольё гэх сонирхол хэнд байж болох вэ?

Эх оронч байгаа нь энэ гээд бусад улс руу дайрдаг, муулдаг байж болохгүй. Бусад улстай найрсгаар хамтарч, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах асуудал. Би Монголын төрд 20 гаруй жил ажиллахад надтай холбоотой тендерийн асуудал нэг ч байгаагүй. Улс төр, бизнес итгэл дээр тогтдог. Би маш олон ажлыг өөрийн нэр төр, улс төрийн карьераар дэнчин тавиад хийж байсан. Хүн болгоны зориглоод хийж чадахгүй байсан, 4-5 Засгийн газар, гурван Их хурал дамжаад хийж чадаагүй Оюутолгойн гэрээг хийсэн. Чингисийн хөшөөг байрлуулах ордны өмнөх бунхнаас Сүхбаатар, Чойбалсан, Самбуу гуайн шарилыг зөөж байхад миний хажууд нэг ч УИХ гишүүн, нэг ч Засгийн газрын гишүүн байгаагүй. Өөрийнхөө улс төрийн карьераар эрсдэл хийгээд, итгэл үнэмшлээрээ энэ улсыг хөгжүүлэхийн төлөө хэн нэгэн золиос гаргахгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Популист амлалт авах тусам энэ улс доройтоно.

"Ройтерс" бол дэлхийд нэр хүндтэй агентлаг. Гарсан мэдээг нь хүн үнэн гэж хүлээж авна. Би тэр мэдээг нь уншсан, маш их субектив үнэлэлтэй, дүгнэлттэй байсан. Өрсөлдөгч хүчин нь тэгж үзэж байна гэх мэтчилэн. Тодорхой зүйл нь хоёр тоо л бий. 2007 оны дөрөвдүгээр сард хаврын чуулган эхлэхэд би суга таягтай ажилдаа орсон. Зургаан сар хэвтэрт байсан. Улс төр ингээд дууслаа, би юу хийх вэ? гэж бодсон. Тэгээд өөрийнхөө хамгийн сайн чадах юм олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааны бизнес хийх  юм байна гэж шийдсэн. Өмнө нь ийм бололцоотой гэдгийг 1996 онд Германд төгсөөд ирэхдээ мэдсэн байсан учраас. Тэр үед би 20 мянган дойч маркийн төсөлтэй ирж байсан. 2001 онд Колумбын их сургуулд сурч байхдаа Дэлхийн банк, Японы Засгийн газраас 70 мянган ам.долларын тэтгэлэг авч байсан. Бүгдийг нь төсөл бичээд авдаг байсан. Тиймээс өөрийн бизнес, найз нартайгаа нийлээд 2007 оны тавдугаар сард Швейцарт данс нээлгээд 8,2 сая евро хийсэн. 2008, 2009 онд хямрал болоод нөгөө бизесмэн маань мөнгөө буцаагаад авчихсан. Сая гаруй евро нь миний өөрийн мөнгө байсан. 2013 онд компани хаагдахад энэ данс байхгүй болсон. Би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ дансаа мэдүүлээгүй байсан хариуцлагаа хүлээж УИХ-ын дэд даргаас сайн дураараа огцорсон. Одоо Швейцарт миний ямар ч данс байхгүй. Царцаагдсан гээд байгаа данс нь 10 жилийн өмнө надад тусалсан Монголын бизнесмэний данс байна. Тэгэхээр "Ройтерс"-ийн энэ мэдээ маш учир дутагдалтайа. Тэр мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Рио Тинтогийн хувьцааны үнэ унасан. Хэний ашиг сонирхол вэ?

АН-ын шийдвэрийн хувьд эмгэнэлтэй. Англи хэл дээр ч, монгол хэл дээр мэдээ ч "сэжиглэн шалгаж байна" гэж байгаа. Шүүхээр шийдээгүй үед хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Гэтэл маш богино хугацаанд намайг намаас хөөсөн.

Нэг яриа байдаг даа. Еврейг бариад явахад хэн ч дуугарсангүй, коммунистуудыг бариад явахад хэн ч дуугарсангүй, Үйлдвэрёний эвлэлийг барихад хэн ч дуугарсангүй, намайг бариад явахад дуугарах хүн байхгүй болсон байлаа гэж. Юутай ч бид ардчилсан нийгэмд, алдаж оноод, хөгжиж дэвшээд, шүүмжлүүлэх юмтай явж байна. Гэвч үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой. Хамгийн үндсэн, суурь зарчим бол хүний эрхийн асуудал. Хувийн өмчийг хамгаалах, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал. Миний хамгийн их харамсдаг зүйл гэвэл 28 жилд бид нэгдсэн бодлоготой явж чадсангүй. Ул төрийн хувьд тогтвортой, бодлогын залгамж чанартай байх ёстой. Би улс төрд хамгийн залуу орж ирсэн, маш олон залуусын үлгэр дууриал байсан. Бас маш олон хүний итгэлийг алдсан. Энэ итгэлийг өөрийнхөө амьдралаар сэргээнэ.

-Та өмнө УИХ-ын даргаас огцрох үедээ дансандаа сая ам.доллартай байсан гэж байсан. Гэтэл одоо дахиад 8,2 сая евро, 10 сая орчим ам.долларын асуудал босоод ирлээ. Яагаад тэр үедээ энэ тухай хэлээгүй юм?

-Сая ам.доллар бол миний өөрийн оруулсан мөнгө. 8,2 сая еврог би Монголын нэртэй бизнесмэнээс авсан, 2009 онд буцаад гарсан. Гарсан, орсон дансны гүйлгээг банкны гүйлгээнээс өөрөөр харах боломж байхгүй. Швейцарийн прокурор, АТГ-т энэ бүх мэдээлэл нээлттэй байгаа. Мөнгө угаасан байж магадгүй гээд царцаасан данс бол Монголын бизнесийн данс. Тэр хүний данснаас миний дансанд ороод 2009 онд эргээд гарсан. 8,2 сая евро буюу одоогийнхоор 10 сая доллар. Хувьцааны бизнес хийх гэж байсан мөнгө.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ 3 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... 27 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 1 цаг 9 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 22 цаг 57 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Өчигдөр 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Өчигдөр 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Өчигдөр 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Өчигдөр 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Өчигдөр 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Өчигдөр 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Өчигдөр 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Өчигдөр 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Өчигдөр 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Өчигдөр 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Өчигдөр 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Өчигдөр 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 18 цаг 26 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ Уржигдар 17 цаг 38 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Top