x

Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна

Нийслэлийн бизнес Инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурлыг энэ сарын 18-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.

Олон улсын үзэсгэлэнд БНХАУ, ОХУ болон үндэсний 50 гаруй компани оролцож инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний технологийг танилцуулна.

Арга хэмжээний үеэр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, хэрэглээнд суурилсан дулааны эрчим хүчний төлбөр тооцоог нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглэг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Өнөөдөр үзэсгэлэн, хурлын нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цаашдын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс нийслэлийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төрөл бүрээр дэмжиж ажиллана. Энэ чиглэлийн үнэ, тарифын бодлого, хөрөнгө оруулагчдын таатай нөхцөлүүдийг бий болгох үүднээс холбогдох төрийн байгууллагуудтай хамтран тодорхой ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэв.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд үзэсгэлэнгийн үеэр дараах бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, олон нийтэд танилцуулна.

Үүнд:

  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нарны цахилгаан, дулааны эрчим хүчний үүсгүүр, системийн суурилуулалт;

  • Дулааны насос, агаар сэлгэлт;

  • Ногоон зээлийн санхүүжилтийн зөвлөгөө;

  • Эрчим хүчний хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн;

  • Эрчим хүчний ухаалаг дулааны тоолуур, орон сууцны өрөөний халаалтын удирдлагын систем;

  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, лазер принтер;

  • Эрчим хүчний ухаалаг бүртгэлийн апликейшн;

  • Монгол гэрийн халаалтын шийдэл, баттерей хуримтлуурын систем;

  • Ахуйн ус цэвэршүүлэгч, насос;

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 6 цаг 31 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цаг 6 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 8 цаг 45 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 8 цаг 55 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 9 цаг 2 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 10 цаг 3 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 10 цаг 7 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 10 цаг 11 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 10 цаг 14 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 10 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 10 цаг 19 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 10 цаг 22 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 12 цаг 48 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 12 цаг 54 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 13 цаг 2 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 13 цаг 6 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 13 цаг 14 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 13 цаг 18 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 13 цаг 23 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 13 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top