x

Манайд мартагдсан “ёсзүй”

Өмнөд Солонгосын Ерөнхий ассамблейн дарга Пак Хэ Таэ сонгуулийн үеэр 2600 ам доллартай тэнцэх хэмжээний хандивыг мэдүүлээгүйнхээ төлөө огцорчээ.

Япон улсын Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасныхаа төлөө ёсзүйн хариуцлага хүлээн огцрохоо мэдэгдэв.

Иймэрхүү жишээг сонссон иргэд маань манайх хэзээ ийм болох бол хэмээн шүүрс алддаг нь нууц биш.

Энэ бол улс төрийн ёсзүйн асуудал юм. Ёс зүй бол юу зөв, юу бурууг ялган дүгнэх мөн чанарыг судалдаг философи ойлголт. Харин улс төрийн ёсзүйн асуудлыг орчин үеийн улс төр судлалын эцэг гэгддэг Италийн түүхч, сэтгэгч Никколо Макиавелли 1513 онд бичсэн “Хунтайж” хэмээх бүтээлдээ дурьдсан байдаг.

Улс төрч хүн оюун санаагаа шинэчилж, ёсзүйн өндөрлөгт байж чадвал бусдыг үлгэрлэн манлайлж чадах талаар энэ бүтээл голчлон өгүүлсэн юм. 

Орчин цагийн судлаачид улс төрийн ёсзүй нь улс төрч “Худлаа ярихгүй, үнэнээ хүлээх” тухай ойлголтоос эхлэнэ гэж үзэх болсон. Мөн хууль дүрэм, зан заншил, боловсролын чанар, иргэний нийгэм зэрэг олон зүйлсээс ёсзүйн төлөвшил хамаардаг тухай судлах болсон. 

Улс төрийн ёсзүйн асуудал өндрөөр тавигддаг Япон, Өмнөд Солонгост Парламентын дарга нь төрийн албыг арилжиж, санхүүжилт босгох тухай ярианд оролцсон бичлэг нь олон нийтэд задарсан бол юу болох байсан талаар төсөөлөхөд ч хүнд. 

Харин манайд ардчилсан тогтолцоонд битгий хэл, авторитар дэглэмд тавигддаг улс төрийн ёс зүйн хамгийн эхний шат буюу улс төрч “Үнэнээ хэлэх” асуудлыг хөндсөний төлөө томоохон хэмжээний эсэргүүцэлтэй тулж байгааг та бүхэн ажиглаж байгаа бизээ. Энэ нь манай улс төрийн системийн бохирдлын нотолгоо бөгөөд улс төрийн ёсзүйн асуудлыг хүчтэй ярьж эхлэх цаг ирснийг харуулна. 

Тодорхой гэрчтэй, бичлэгтэй хэргийг эвлүүлэг гээд хаагаад өнгөрчихвөл, гэрчгүй, бичлэггүй атлаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан үүнээс том хэргүүдийг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ? 

Хэн ч хариуцлага хүлээлгүй хуйвалдан өнгөрдөг өнгөрсөн 27 жилийн “Чөтгөрийн тойрог” хэрхэн тасарч, хариуцлага хүлээдэг жам ёсны тогтолцоо хэзээ төлөвшин бүрдэх вэ? 

Энэ бүхнийг эргэцүүлэн бодсоны эцэст ийм хэргийг ингээд орхиж болохгүй гэдэг шийдвэрт хүрсэн юм. 

Түүнээс миний хувьд сэтгэлийн хөдөлгөөнтөн, бусдаас ялгарах эр зоригтон, хэн нэгний захиалгаар нөгөө нэгнийг муулахад амьдралын цагаа зарцуулах өгөөмөр сэтгэлтний аль нь ч биш. 

Хамгийн сүүлийн судалгаагаар шударга ёсны хүсэмжлэл 97 хувьд хүрчээ. Товчхондоо ёсзүйн үлгэр дуурайлал үзүүлэх ёстой засаг төр, шударга ёсны хэмжүүр байх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудад итгэх иргэдийн итгэл шалан дээр унажээ. 

Нийгмийн хувьсгал яг л ийм нөхцөл байдлаас үүсдгийг түүх бидэнд сургадаг. Хувьсгалын хэмжээний улс төрийн үйл явдал аль ч утгаараа бидэнд хэрэггүй.

Харин энэ нөхцөл байдал улс төрчдийг, улс төрийн гол намуудыг өөртөө хатуу дүгнэлт хийхийг шаардсан сүүлчийн сануулга байж болох юм. 

Манайд мартагдсан улс төрийн ёс зүйн, нийгмийн шударга ёсны асуудлыг бид эргэн сэргээвэл ардчилсан парламентын тогтолцоогоо хадгалан үлдэх болно. Үгүй бол оройтно гэдгийг судалгаанууд харуулж эхлэлээ. Дэлхий ертөнц ч танигдахын аргагүй өөрчлөгдөж байна. 

Энгийн эхлэл “Үнэнээ хэлэх” соёл юм. Алдаа гаргасан ч үнэнээ хэлдэг хүнд ард түмэн дуртай. 

2016 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэсэн Нийтийн сонсголын тухай хуулийн үндсэн үзэл баримтлал ч үнэнээ хэлэх ёс зүйн ойлголтоос эхтэй. Зарим улсад энэ арга хэмжээг парламентын “Халуун сандал”, “Халуун асуулт” гэж нэрийддэг. 

Төрийн нэрийн өмнөөс ярьж байна. Дуу, дүрсний бичлэг хийгдэж байгаа. Та зөвхөн үнэнийг ярина гэдгээ төрийн сүлдний өмнө амлана уу?” гэсэн ерөнхий агуулгаар эхэлдэг. 

Энэ арга хэмжээг зохион байгуулахаар 19 гишүүн гарын үсэг зурсан ч М. Энхболд дарга халуун сандлаас эмээв үү? Хуульзүйн байнгын хороо маань хуулийн агуулгаа ойлгосонгүй юу? өнөөдрийг хүртэл мэлзсээр л байна. 

Үндсэн хуулийн дагуу 26 гишүүн Ээлжит бус чуулган зарлахыг шаардсан ч ирц бүрдэхгүй шалтгаанаар бас л мэлзэв. 

Эцэстээ уг асуудлыг хөндсөн гишүүд өөрсдөө ёсзүйн хариуцлага хүлээх тухай албан бичгийг АТГ-аас авав. 

Өнгөрсөн хугацаанд нийт 17 төрийн эрх бүхий байгууллагуудад бичгээр болон биечлэн хандаж, тайлбар авлаа. Эрх мэдэлтний өмнө засаг төр хэрхэн ялгавартай хандаж мэлзэж чаддагийг ч өөрийн биеэр мэдэрлээ. 

Тиймээс л М. Энхболд даргад 2018 оны 08 сарын 20 ны өдрийг хүртэл хугацаатай шаардлага өгсөн юм. 

Эзэнт гүрний туурь болсон энэ цагийн Монгол төрийн гурван өндөрлөгийн нэг М. Энхболд танд энэ нийтлэлээр дамжуулан хэлэх үг байна. 

Арын өрөөнд архины хундаган дээр аргацааж өнгөрдөг мэлзээ төрийн тань элсэн цаг дуусч байна.Хүссэн ч эс хүссэн ч, гуйсан ч гуядсан ч, уйлсан ч уурласан ч өчигдөр өнөөдрөөс огт өөр болсон гэдгийг эргэж нэг хараач. 

Зуны зугаалга, наадмын дуулиан, хөлбөмбөгийн нүргээнд ч үл цавчилгүй ширтэж чаддаг идэвхитэй шинэ үеийн иргэд, эх орны тань хүн амын 70 хувийг бүрдүүлдэг болжээ. 

Цаг хугацаа өнгөрөх тусам та үнэнд гүйцэгдэнэ. Цаашаа мэлзэх орон зай үгүй болно. 

Тиймээс шаардлагыг хүлээн авч үнэнээ хэл, уучлалт гуй, өөрийн хүсэлтээр хэргээ сэргээж, дахин шалгуул, ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуул! 

Ийм эр зориг гаргаж чадвал та улс төрийн ёсзүйн хариуцлагыг төлөвшүүлэхэд эерэг өв үлдээнэ, эс бөгөөс мэлзээ төрийн сүүлчийн зүтгэлтэн болж та түүхэнд сөргөөр үлдэх болно. 

Яагаад гэвэл таньтай таньгүй, надтай надгүй нийгэм аль хэдийн өөрчлөгдчихсөн… 

Л.Оюун-Эрдэнэ /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Агаа нь байна. (202.131.233.190)
    Энхболдтой биш тогтолцоотой нь үзэх цаг болсон. Энхболд өөртөө биш тогтолцоондоо найдаад додигор байна. Тэгэхээр хууль, шүүх, цэргийн эрх мэдлийг өөр этгээд авсан цагт тогтолцоог дийлнэ.
    2018 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.193.205)
    М.Энхболдоо үнэнээ хүлээ мэлзэх шаардлагагүй Ард түмэн мэдэж бга түүхэнд нэрээ муугаар үлдээх муухай
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top