x

Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай

-фельетон-

Монголчууд хүний эд юмыг хэлэлгүй авдаг хүнийг хулгайч гэх боловч, мал хулгайлдаг хүнийг “сайн эр” гэдэг. Мал хулгайлдаггүй эр хүнийг “муу эр” гэдэггүй ч гэсэн “сайн эр”-д бол яасан ч тооцохгүй жишээний. Сайн эр буюуолон жил тасралтгүй малын хулгайгаар амжилттай “занимаалсан” хүмүүстээ хөшөө босгодог уламжлалтай. Харин олон хулгайч барьсан цагдаагийн хөшөө гэж байдаггүй нь нэгийг өгүүлэх мэт. 

Монголын “эс өгсөн малыг ологчид” өөрсдийн гэсэн сүлд дуутай байсан ба тэрхүү алдарт бүтээлд:

Гучин гурван шарга адуу (эс өгснийг авснаас)

Гурваас бусад нь усан тэлмэн жороо...

...Танай заяа дийлбэл

Тал дотор гүйцээрэй

Манай заяа дийлбэл

МанАн будан татаарай... хэмээн өгүүлэх ажгуу.

Их төлөв сайн эрсээс бүрдсэн “Ман-Ан” эвсэл өнөө засгийн эрх барьж байгаа нь бас л хоёрыг өгүүлэх мэт ээ. 

Шилийн сайн эрсийн бизнесийг ивээдэг гэх нэгэн овоонд монгол эрчүүд юмыг яаж мэдэхэв, тааралдсан хүүхнүүд“нэгэн сайн эр явж байна” гэж бодох юм билүү гэх маягаар очиж мөргөх нь элбэг. Ялангуяа цагаан сараар тэдний дотор төрийн албан хаагчид олноороо байдаг нь АТГ-ын анхаарлыг их татдаг гэх. Хүчний байгууллагынхны дунд тарсан цуурхлаар бол, АТГ-аас Шилийн Богд орох замд камер байрлуулж, хүслээ шивнэдэг овоонд нь микрофон нуусан гэх.

Домогт өгүүлдгээр, хуучин цагийн сайн эрчүүд хулгайлсан малаа тарааж, ядуурлыг бууруулах ажил хийдэг байж. Харин шинэ цагийн сайн эрс ядуурлыг бууруулах хөтөлбөрөөс хусдаг болсон гэх. Иймээс ядуурлыг бууруулах бүх хөтөлбөр өөрөө ядуураад хаагдсан авай.

Одоо, монголчуудын хулгай хөгжлийн шинэ шатанд гарсан бахдам амжилтаас ярина аа. Өвөг дээдэс нь адуу хулгайлан хошуу алгасч давхидаг байсан бол цог жавхлант үр ач нь тив алгасуулан хүн хулгайлж,даяаршлын бизнест амжилттай хөл тавьсан билээ. 

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, саяхан Түркүүд сайн эрсийн эх оронд сайн эрийн явдлаар явах гээд жаахан баарсан явдал болов. Тэд өмнө нь Казахстан, Косовогаас амжилттайгаар хүн хулгайлсандаа эрдэж, “нэгэн амсгаагаар сайн эр болов” гэж бардсан уу,“чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр биднийг гэртээ сэрэмжгүй хэмээн бодсон уу, аль ч талаас нь харсан гоомой явдалгаргав. 

Монголчууд хуучны малын хулгайн “кэйс”-үүдийг үлгэр домог болгон хэлэлцээр ирсэн бол өнөөгийн хүний хулгайн хэргээр бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлдөг заншилтай. Өөрсдөө хүн хулгайлбал хэрэг явдал өрнөсний дараа олон нийтээрээ хэлэлцэн дүн тавьдаг. Харин Турк сургуулийн захирал Вэйсэл Акчайг хулгайлж буй үйл явдлыг газар дээр нь шүүн хэлэлцэж, “хулгайлж байгаа хэсэг нь тааруу байна”, “хулгайдаа унадаг халиун жэт нь тэр мөн ”, “хүнийг ингэж хулгайлдаггүй л байхгүй” гэхчлэн санал нэмэрлэн, анализ хийж байлаа.

Эцсийн эцэст Туркүүдийн хийж буй хүний хулгайд муу дүн тавьж, шүүлгийн дэвтэрт нь “үл тооцов” хэмээн тэмдэглээд, олонхийн саналаар хулгайг цуцалсан байна. 

Дараа нь хулгайлагдсан Акчайгийн инээсэн зурагтай сэтгэгдэл,Туркийн элчингийн инээмсэглэсэн зурагтай ярилцлагацуврав. Туркүүдээ гэж, нүүрийн баясгалантай улс юмаа. Алуулангаа алдаж байхдаа ч малийгаад л, ажил нь нурж байсан ч малийгаад л...зүгээр ч юм уу?

Түркүүд “хүн хулгайлаагүй” хэмээн мэдэгдэв, дараа нь манайхан “нийлж хулгайлаагүй” хэмээн мэтгэв. Тэдний үгэнд үнэмших юм бол Акчай гуай өөрөө өөрийгээ хулгайлсанболж таараад байна. Мань хүн өөрийгээ ховсдон “ажилдаа явна” гэрээсээ гаргаад, дараа нь өөрийгэээзэнгүй машинд хүчээр чихээд, тэр машинаа хүчээр өөрийг нь явуулаад, хүлээстэй чигээрээ машинаа бариад онгоц буудал ороод, орой нь өөрийгээ хүчээр сулласан шиг байгаа юм. Бас тэр мөрөөрөө явсан Туркийн тагнуулын онгоцыг хэрхэн яаж Улаанбаатарт хүчээр буулгасан нь бөөн оньсого. Монголжсон түрк хүн л ийм юм хийдэг юм байлгүй. Магадгүй, хүн өөрөө өөрийгээ амжилтгүй хулгайлсан анхны тохиолдол энэ болох байх. 

Харин дэлхий даяараа монголыг бахдаж энэ талаар эгнэх өөр улс байхгүйн тухайд санал нийлсэн гэх. Дэлхийн томоохон хэвлэлүүдэд “ Бен Ладеныг америкчууд өөрснөө хулгайлсан нь эргэлзээтэй. Монголчуудыг хөлсөлсөн байх” гэсэн таамаг дэвшүүлээд эхэлж. ОУВС-ынхан ч эдийн засгаа тогтворжуулах, төгрөгийн ханш уналтыг зогсоох гэхчлэнгийн үл бүтэх юм ярьж байхаар “чаддаг юмаараа дагна “гэж зөвлөсөн сурагтай.

Манай тагнуулын газар “ийм ,тийм нэр бүхий террористуудыг олоод аваад ирээч” гэхчлэнгийн гадаад захиалгад дарагдаж байгаа сураг байна. 

Монголчууд бид ч юу чадахаа ойлгоод эхэлж байх шиг. Ойлгоод эхэлсэн учраас амьдрал нь дорхноо сайжирч эхэлж. Жишээлэхэд, саяны гарсан хүний хулгайг хууль зүйн сайд Ц.Нямдорж гуай өөрөө мэдсэн нь ард олны бахадлыг төрүүлэв. Хөөрхий ядуу сайд маань гэртээ зурагтгүй учраас тээр жил Намбарын Энхбаярыг АТГ-аас онлайн хулгайлж байхад мэдээгүй өнгөрсөн түүхтэй. Харин амьдрал нь дэвжээд аминдаа зурагтай болсон учраас л Турк сургуулийн захирлыг хулгайлах ажлыг үзэж мэдсэн хэрэг. Цаашдаа манай хууль зүйн сайд олон олон гэмт хэргийг зурагтын мэдээгээр тухай тухайд үзэж мэдэх нь дамжиггүй болов. Үүнд нь урамшсан Ерөнхий сайд “Монголчууд баяжиж байна, хоёр жилийн дараа улам баян болно” гэсэн мэдэгдэл хийжээ. Бодвол, Нямдорж гуайнх хоёр телевизортой л болж таарах байх даа.

Сониноос, манай аяллын жуулчлалын газар “Хэрвээ та нар ирэхгүй бол бид авчирна”сэдэвтэй олон улсын форум зохиож байгаа гэнэлээ.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top